Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2020 оны 05 сарын 04 | enkhtuvshin
   

Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Монгол генерал төв"-ийн тэргүүн, доктор, профессор, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүүтэй ярилцлаа.

Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийн гол онцлог юу вэ?
-Энэ өдөр амьд түүх болсон ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ажил, амьдралынх нь туршлага, туулж өнгөрүүлсэн замналыг нь залуу, хойч үеийнхээ оюун санаанд бага ч атугай шингээе гэж зорьдог. Үүний тулд жил бүр олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ахмад генералууд маань хүнд цаг үеэс өнөөдрийн нийгэмд хэрхэн шилжсэн, цэргийн дарга ямар байх ёстой гэхчлэн хууч дэлгэсэн сайхан ярилцлагууд өгөх, төвлөрсөн арга хэмжээ, уулзалтууд буюу оюутан залуус, томоохон албан байгууллагуудад эх оронч үзлийн талаар яриа, таниулга хийх гээд нийгэмд хандсан олон ажил, арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад төвлөрсөн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ, цэрэг-эх оронч яриа, таниулгыг хийх боломжгүй болсон.

2020 оны 05 сарын 04 | enkhtuvshin
   

Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2019 онд хэд хэдэн журмыг боловсруулж шинэчлэн батлуулсан юм. Үүнтэй холбогдуулан БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Рагчаадоржоос тодруулга авлаа.

2020 оны 04 сарын 27 | enkhtuvshin
   

Монгол Улсын эрхэм генералууд аа!

Эдүгээгээс 76 жилийн тэртээ буурал Европт дэлхийн их дайны гал ид дүрэлзэн, Дорно зүгт милитаристуудын зэр зэвсэг хангинан түрэмгийллийн аюул нүүрлэж байсан хүнд бэрх цаг үед Монгол төр 11 хүнд генерал хэмээх цол анх олгосон нь цэргийн байгуулалтын нэгэн шинэ үе эхэлж буйг нотолсон түүхэн шийдвэр байсан юм.

2020 оны 04 сарын 15 | enkhtuvshin
   

БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.ГАНХУЯГ

БХЯ-ны ХШҮДАГ-аас 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар мэдээлэл өгнө үү?
-Юуны өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Монгол Улсын яамдын 2018 оны үйл ажиллагаанд өнгөрсөн онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр Батлан хамгаалах яам төрийн бусад яамдыг тэргүүлсэн нь манай яамны төдийгүй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний хичээл зүтгэлийн үр дүн, үйл ажиллагааны нэг чухал үзүүлэлт гэдгийг дурдах нь зүйтэй. 

2020 оны 04 сарын 15 | enkhtuvshin
   

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өргөн барьсан билээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг, түүнийг хэрэглэх онол, арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр төслийг боловсруулсан байна. Энэ талаар Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.САЙХАНБАЯРААС тодрууллаа.

2020 оны 03 сарын 18 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын даргын тушаалаар өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Асгат, Тосонцэнгэл, Их уул, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг суманд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай томилгоот бүрэлдэхүүн таван нэгж техникээр өвс, тэжээл хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байна.

2020 оны 03 сарын 17 | enkhtuvshin
   

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч нартаа, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууддаа, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчдадаа, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

2020 оны 02 сарын 13 | enkhtuvshin
   

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2 дугаар сарын сарын 6-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнь Рүйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын эртний уламжлалт найрсаг харилцааг цохон тэмдэглээд дипломат харилцаа тогтоосноос хойш энэхүү харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрч, хурдацтай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгааг онцоллоо. 

2020 оны 02 сарын 10 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг 1 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташе, хурандаа Павел Григорьевич Анисовыг хүлээн авч уулзлаа. 

2020 оны 02 сарын 03 | enkhtuvshin
   

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 01 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордонд нийслэл болон аймгуудын Засаг дарга нартай 2020 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа. 

Нийт хуудас - 137   
1
Үйл явдалын хуанли
MAY 2020
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 5998428
Өнөөдөр зочилсон 790
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.