Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН: БАТЛАН ХАМГААЛАХ БОЛ МИНИЙ ХУВЬД ШИНЭ САЛБАР БИШ
2014 оны 12 сарын 10 | enkhtuvshin
   

- Монгол улсын Батлан хамгаалахын сайдаар томилогдон, ажлаа хүлээн авч буй танд баяр хүргэе. Та  “Батлан хамгаалах бол миний хувьд шинэ салбар биш” гэж нэгэнтээ хэлсэн. Тэгвэл таны эн тэргүүнд хийх ажлаас сонирхъё.

 

- Баярлалаа. Би саяхныг болтол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд батлан хамгаалах салбартайгаа танилцаж, эндхийн ажил амьдралыг мэдэрсэн болохоор тэгж бодогддог. Бодлогын хувьд, сүүлийн хоёр гурван жилд өрнөсөн батлан хамгаалах багц хуулийг шинэчлэх, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг байнгын хорооныхоо шугамаар хийлцсэн. Эдгээр ажлаа энэ чуулганаар Улсын Их Хуралд оруулж, хэлэлцүүлэхэд Батлан хамгаалахын сайдын хувьд идэвхийлэн ажиллана. Өнөөгийн геополитикийн болон Монголын шинэчлэгдсэн гадаад орчин, дотоод хүчин зүйл, үзэл баримтлалаа эргэн харж, боловсронгуй болгоно.

Батлан хамгаалах яам бол Монгол Улсын хамгийн чухал, хариуцлагатай салбарын удирдлага. Манай улсын ерөнхий концепци бол цомхон, чадварлаг армитай байж, дипломатын аргаар өөрийн орны аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хангах явдал юм. Иймээс Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа, зорилго чиглэлийг улам боловсронгуй болгоход анхаарлаа хандуулна. Олон жилийн туршлагатай, өндөр мэргэшсэн боловсон хүчин бүхий хамт олонтойгоо хамтраад гар нийлэн ажиллахад төр засгаас бидэнд хүлээлгэсэн үүрэг, зорилгыг нэр төртэй биелүүлэх боломжтой гэж үзэж байна.

Маш том, өргөн хүрээтэй хамт олон учраас нийгмийн  бодлого, ахуй амьдралын маш олон асуудал мэдээж байгаа. Үүн дээр өөрийн ажлын туршлага, хамт олны хичээл зүтгэл, санал бодлыг сонсоод, ажил хэрэгтээ тусгаад явахад боломжийн гэж бодож байна.

- Та дипломатч хүний хувьд салбарын гадаад харилцааны талаарх бодлоо хуваалцана уу.

-Дэлхийд өнөөдөр “Монгол цэрэг” гэдэг бренд болтлоо хоногшиж чаджээ. Иймээс Чингисийн цэргээс улбаатай тэрхүү их нэр хүндийг хадгалж, олон улсын энхийг сахиулах үйл хэрэгт нэр төртэй оролцсоор өнөөдрийг хүрсэн. Үүнийг улам сайжруулж, чанаржуулах талаар анхаарах ёстой. Манай Батлан хамгаалах яамны гадаад харилцаа маш өргөжсөн. Хоёр хөрштэйгээ маш идэвхтэй хамтарч ажилахаас гадна бусад улс орон, гуравдагч хөршүүдтэй батлан хамгаалах чиглэлээр харилцан хамтарч ажиллаж байгаа. Энэ харилцааг дипломатич хүний хувьд улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана.

 

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186163
Өнөөдөр зочилсон 713
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.