Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ “ШАНГРИ-ЛА ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ 2014” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОНО
2014 оны 05 сарын 29 | enkhtuvshin
   

Лондонд төвтэй Стратегийн судалгааны олон улсын хүрээлэн, Сингапур улсын Засгийн газартай хамтран Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлыг анх удаа 2002 оны 5 дугаар сард зохион байгуулснаас хойш жил бүрийн 6 дугаар сарын эхээр хийж хэвшсэн билээ. Энэ жил 13 дахь удаагийн форум 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд  зохион байгуулагдана.

Аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой энэхүү хуралд Монгол Улс 2003 оноос эхлэн Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Стратегийн судалгааны хүрээлэнгийн удирдах ажилтан, судлаачдаас бүрдсэн төлөөлөгчдийг арван жил дараалан илгээн оролцуулж ирсэн юм.

Энэ жилийн бага хуралд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ бага хурлын үеэр АНУ, Япон, Франц, Сингапур, Индонез, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Батлан хамгаалахын сайд нартай хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар болон хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5387093
Өнөөдөр зочилсон 1389
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.