Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
“ТАВАН ТОЛГОЙН ТАВАН ХАЛУУН” БАГ ШИЛДЭГ НЬ БАЙЛАА
2014 оны 05 сарын 22 | enkhtuvshin
   

Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Хийморь өөдөө Монгол цэрэг” тэмцээн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хоёр өдрийн турш болж, энхийг сахиулагчдын авхаалж самбаа, зориг тэвчээр, ур ухааныг сорилоо. Энэхүү  уламжлалт тэмцээн нь Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг тив, дэлхийн тавцанд өндөрт өргөж буй энхийг сахиулагч дайчдыг алдаршуулах, анги байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, алба хаагчдын мэдлэг туршлагыг солилцуулахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн зохион байгуулагч Зэвсэгт хүчний жанжин штаб болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан хэлж байсан нь тэмцээний турш үнэхээр мэдрэгдэж байлаа.

“Хийморь өөдөө Монгол цэрэг” тэмцээнд 16 анги, байгууллага өрсөлдсөн бөгөөд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн таван цэргийн алба хаагч нэг баг болж оролцсон юм. Багууд мэндчилгээ, “Дэлхий миний эх орон” сэдэвт гэрийн даалгавар, асуулт, хариулт, багийн ажиллагаа, багийн ахлагчийн тэмцээн гэсэн таван төрлөөр өрсөлдлөө. Өмнөх жилүүдээс оролцсон анги, байгууллагын тоо болон хичээлийн цэг нэмэгдсэн нь тус тэмцээний өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байлаа.

Ингээд хоёр өдрийн тэмцээн, сорилын эцэст нийт дүнгээр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн “Таван толгойн таван халуун” баг тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо. БХИС-ийн “Эрдэм”, 150 дугаар ангийн “Legandary Leopards”, 016 дугаар бригадын “Тэргүүн” багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоолоо.

Мөн тэмцээний “Шилдэг оролцогч”-оор 330 дугаар ангийн ахлагч, тасгийн пулемётчин Д.Анхбаяр тодорсон бол “Шилдэг багийн ахлагч”-аар 186 дугаар ангийн Агаарын довтолгооноос хамгаалах даргын туслах, ахмад Ү.Уянгасайхан шалгарлаа.

Цэнхэр дуулгатангууд маань цэргийн хэргийн мэдлэгээ сориод зогсохгүй урлаг соёлын авьяасаараа ч өрсөлдсөн юм. Тэд мэндчилгээ, “Дэлхий миний эх орон” сэдэвт гэрийн даалгавраар урлагийн тоглолт сонирхуулсан нь тэмцээний нэгэн онцлог юм. Жил ирэх бүр өргөжин тэлж байгаа “Хийморь өөдөө Монгол цэрэг” тэмцээн нь энхийг сахиулагч төдийгүй нийт цэргийн алба хаагчдын хүсэн хүлээдэг, оролцохыг зорьдог томоохон арга хэмжээ болж байна. Тэмцээнд оролцогч энхийг сахиулагчдын нэгтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

150 дугаар ангийн Ротын захирагч, ахмад Б.Гантөмөр:

-Энхийг сахиулагчдын баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг энэ тэмцээнд би гурав дахь жилдээ оролцож байна. Оролцох бүрдээ медальт байранд шалгардаг. Энэ жилийн хувьд тэмцээн улам өргөжиж, оролцож буй анги байгууллагууд ч ихэссэн байна. Энэ тэмцээний үеэр энхийг сахиулагчид харилцан бие биенээсээ туршлага судалж, мэдлэг чадвараа хуваалцдаг онцлогтой. Цэнхэр дуулгатнуудыг нэгэн дор цуглуулж, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлж  байдаг энэ тэмцээн цаашдаа улам өргөжих хэрэгтэй. Мөн хичээлийн цэгүүдийг нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд тулгардаг бусад асуудлуудыг тусгаж, тэмцээний агуулгыг улам баяжуулах шаардлагатай.

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5386996
Өнөөдөр зочилсон 1292
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.