Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
2014 оны 05 сарын 21 | enkhtuvshin
   

Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жиний урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 2014 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд тус улсад  албан ёсны айлчлал хийж байна.

2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсний дараа БНСУ-ын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жин Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг хүндэт харуулын хамтаар хүндэтгэн  хүлээн авлаа.

Ёслолын арга хэмжээний дараа хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын албан ёсны уулзалт хэлэлцээ эхэлж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд тулгарч буй аюулгүй байдлын зарим асуудлууд болон хоёр улсын батлан хамгаалах бодлого, салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож хэлэлцэв.

Сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв.

1996 оноос хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт, цэргийн буцалтгүй тусламж зэрэг хэлбэрүүдээр амжилттай хөгжиж байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ айлчлалын хүрээнд БНСУ-ын цэргийн төрөл мэргэжлийн сургуулиудад суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, сонсогчидтой уулзан, тэдний хичээл сурлагын байдалтай танилцсанаас гадна тус улсын цэргийн анги салбар болон хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсэд зочилно.

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5387102
Өнөөдөр зочилсон 1398
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.