Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО
2014 оны 05 сарын 19 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ сайдаар томилогдсоноосоо хойш салбарынхаа хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, зэвсэгт хүчний шинэчлэлийн явцыг эрчимжүүлэх, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад”, “Оюутан цэрэг” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг нөр их ажлыг амжуулсаар байна. 

Дэлхийн улс гүрнүүд, олон улсын байгууллагуудтай батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх нь  улс орныхоо аюулгүй байдлыг дипломат аргаар сахин хамгаалах, улсын нэр хүндийг бүс нутагтаа төдийгүй дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлж, найрсаг харилцаагаа өргөжүүлэн тэлэх таатай үндэс суурь билээ. Тиймээс ч Монгол Улсын батлан хамгаалах салбар хоёр их хөрштэйгээ удаан жилийн, найрсаг хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, өргөжүүлэхийн зэрэгцээ гуравдагч хөрш, бүс нутгийн орнуудтайгаа хамтран ажиллах, цэрэг техникийн харилцаа, хамтын ажиллагаатай орнуудынхаа тоог өргөжүүлсээр байна.

Энэ удаа Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жиний урилгаар тус улсад  албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Монголын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний төлөөлөгчид БНСУ-д айлчлахдаа Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жинтэй албан ёсны хэлэлцээ, уулзалт хийнэ.

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5387002
Өнөөдөр зочилсон 1298
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.