Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
“НАД ШИГ ХИЙ...” ГЭДЭГ ЗАРЧИМ ХУУЧРААГҮЙ
2014 оны 05 сарын 19 | enkhtuvshin
   

2014 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага амжилттай өндөрлөлөө. Шинэ дайчид хуваарилагдсан анги, салбартаа очиж, цэргийн албаны эхний өдрүүдээ үдэж байгаа. Өчигдөрхөн л эрх дураараа явсан залууст дүрэм журманд захирагдсан цэргийн албанд дасна гэдэг амаргүй даваа. “Цэрэг гэдэг зэрэг гэдэг үгнээс гаралтай” гэж хэн нэгэн сургаж, босож, суух гээд өдөр тутмын бүхий л ажиллагаа нэгдсэн команд, цагийн хуваариар явагдана. Хэцүү нь хэцүү, гэхдээ л олон аавын хүүхдүүдийг эх орны хөвгүүд болгосон албаны шаардлага, хэм хэмжээ...

Шинэ дайчдыг цэргийн албанд нь сургаж дасгах хариуцлагатай үүрэг бүх шатны захирагч, дарга нарт оногдож байна. Зөв ёслож сурахаас эхлээд цэргийн албаны дэг журамд суралцаж буй шинэ дайчинд эцэг ёсны хайр халамж, сургамж зөвлөгөө нэн чухал гэдгийг туршлагатай олон дарга нар тэмдэглэж хэлсэн байдаг. Зааж сургаад, өөрөө хийгээд үзүүлэхийн оронд загнаж, зандрахаа урьтал болгож буй албан тушаалтан мэр сэр тааралддаг. Иргэний үүргээ биелүүлэхээр ирсэн дайчдын урам, итгэл хоёрыг хөсөрдүүлэх эрх хэнд ч байх ёсгүй.

“Суралцахгүй бол мэргэн ухаантан ч тэнэг болно, сурч чадвал тэнэг нь ч ухаантан болно” гэж эртний гүн ухаантан Күнз хэлжээ. Иймээс сургалтыг өгөөжтэй, суралцагч, суралцуулагч аль ч тал нь идэвхтэй хүчин чармайлт тавьж байж үр дүн гарна гэдгийг баримталж шинэ дайчдын сургалт бэлтгэлд онцгой анхаармаар санагддаг. Дээхэн үед “Над шиг хий, намайг дууриа” гэдэг зарчим олон дарга, захирагч нарын үйл ажиллагааны хэм хэмжээ болж байсан.

Өнгөрсөн жил шинэ дайчдын сургалтын төвд очиход 3 км-ийн маршийн тэмцээн болж байлаа. Салаа, тасгаа шахсан “бяслаг” шиг удирдаад барианд орж буй офицер, ахлагч нар цөөхөн харагдсан. Хүнтэй ажиллах ур дүй, удирдан дагуулах чадвар гэж жижиг, томоор ялгахгүй удирдагч бүрт байх зарчим байлтай.

Ирээдүйд цэргийн ямар мэргэжилтэн болох нь анхан шатны бэлтгэлийн “А”-г хэрхэн зааж сургаснаас шалтгаална. Цэргийн албаны анхны өдрүүдээ дурсан санадаггүй нэг ч генерал, офицер, бэлтгэл дайчин байдаггүй ээ.

Хурандаа Г.НЯМДОРЖ

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5387125
Өнөөдөр зочилсон 1421
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.