Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
“АХЛАГЧ” ХОТХОН 9 ДҮГЭЭР САРД БИЕЛЛЭЭ ОЛНО
2014 оны 05 сарын 19 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын Тэргүүн ахлагч Д.ЭНХБАЯР 

Ахлагч нар хотхонтой болох тухай яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Чухам хэзээ биеллээ олох вэ?

-Бид ахлагч нарынхаа нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх зорилгоор багагүй ажлуудыг өрнүүлж байгаа. Тэдгээрийн нэг нь “Ахлагч хотхон”. Эхний ээлжинд 100 ахлагчийг хувийн сууцтай болгохоор зорьж, тодорхой шийдлүүдэд хүрсэн. Тухайлбал, хотод газар олж авахад хүндрэлтэй ч БХЯ-наас газрын асуудлыг албан ёсоор шийдэж “Ургах наран” хорооллын хажууд 5 га газар авсан. Батлан хамгаалахын сайдын тушаалаар 250 сая төгрөг төсөвлөгдөж, хотхоны дэд бүтцийн асуудлыг бүхэлд нь шийдэх боломж бүрдсэн, барилгын гүйцэтгэгч компани болон барилга, байгууламжийнхаа загварыг  сонгосон гээд амжуулсан ажлууд бий.

Хэдийгээр энэ ажил 2012 онд биеллээ олох боломжтой байсан ч тодорхой шалтгаануудаас болж өнөөдрийг хүрсэн. Гэхдээ бид цаг алдахгүйгээр төлөвлөгөөнийхөө дагуу энэ сардаа багтаад бүтээн байгуулалтын ажлаа эхэлчихвэл 9 дүгээр сард хотхон маань сүндэрлэх болно.

Байшингийн загвар, хэмжээ, давуу талын тухайд тодруулбал...

-Хоёр давхартай, 72-80 м2 хэмжээтэй, төмөр каркас, тоосгон ханатай хаус байхаар шийдэгдсэн. Тийм учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах боломжтой, түүнийгээ барьцаалж ямар нэгэн зээлд хамрагдах нөхцөл бүрдэж байгаагаас гадна зах зээлийн ханшаас хамаагүй хямд өртгөөр хувийн хаустай болох боломжийг бий болгож байгаагаараа давуу талтай.

Мөн “Ахлагч” хотхон маань байнгын хөдөлгөөнтэй, идэвхтэй, эрүүл амьдралын орчин байх ёстой. Тийм учраас хашаагаа тойруулж гүйлтийн зам, биеийн тамирын талбай, ер нь чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд хэрэгтэй юу л байна, тэр болгоныг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байгаа.

“Ахлагч” хотхон цаашид хаяагаа тэлж өргөжих үү? Тодруулбал, алслагдсан анги, салбарт ажиллаж буй ахлагч нарт ийм боломж бүрдэхийг үгүйсгэхгүй...

-Мэдээж, энэ ажлаа үе шаттайгаар үргэлжлүүлж, аль болох олон ахлагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ. Төвийн болон зүүн, баруун бүсүүдэд яг л энэ загвар төслөөр “Ахлагч хотхон”-ыг барина. Ер нь цаашдаа алслагдсан анги, салбар бүрт ийм хотхон байхыг үгүйсгэхгүй шүү. Одоогоор “Ахлагч” хотхонд Зэвсэгт хүчинд гэр бүлээрээ алба хааж байгаа ахлагч нарыг сонгон хамруулсан. Хамрагдсан ахлагч нараа энхийг сахиулах ажиллагаанд түлхүү оролцуулна, Ингэснээр богино хугацаанд эргэн төлөлтөө хийх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нэг хэлбэр гэж хэлж болно.

Энэ жил ахлагч нарын түвшин тогтоох шалгалт болно. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй байна гээд л яриад байгаа шүү дээ. Тийм учраас Зэвсэгт хүчний гол цөм болсон ахлагч нар өнөөдөр ямар түвшинд байна вэ, хаана явна вэ гэдгийг л тодорхойлох зорилгоор энэ шалгалт явагдаж байгаа юм. Мэдлэг боловсрол, дадлага туршлага, мэргэжлийн ур чадвараараа томилогдсон албан тушаалдаа нийцэж байгаа эсэхийг тодотгох, мартаж умартсаныг нь эргэн сануулах, тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэх нь энэ шалгалтын гол зорилго юм. Түүнээс биш, чи илүүдэл жинтэй байна, чи дадлага туршлагагүй байна гээд ажил, албанаас нь чөлөөлөхдөө гол нь биш, энэ бол өрөөсгөл шүү дээ.

Шалгалтаас гарах үр дүнг Та хэрхэн төсөөлж байна вэ?

-Түвшин тогтоох шалгалт 6 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд явагдах ч одоогоор командлалуудаас томилогдсон салбар комиссын бүрэлдэхүүн харьяа анги, салбарууддаа шалгалтаа явуулаад эхэлчихсэн. Миний хувьд шалгалтын төв комисст багтсан ч ЗХЖШ-ын Тэргүүн ахлагчийн хувьд 6-9 дүгээр сард багтаад бүх анги, салбаруудад шалгалтын дараа судалгааны багтай очиж ажиллана. Шалгалт яаж явагдав, тэд юун дээр алдав, юу нь болохгүй байна, цаашид яамаар байна гэхчлэн ахлагч нартайгаа ярилцан судалж, дүгнэлт хийнэ гэсэн үг. Ингэснээр цаашид ахлагч нарынхаа төлөө яах ёстой, бодлогын түвшинд ямар баримт бичиг боловсруулж, ямар ажил өрнүүлэх вэ гээд л давуу талууд бий. Энэ мэтээр ахлагч нарынхаа төлөө хийж хэрэгжүүлэхээр бодож төлөвлөсөн ажлууд багагүй байна. 

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5387003
Өнөөдөр зочилсон 1299
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.