Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2020 оны 08 сарын 18 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь Энэтхэг Улсыг манай улсын "Гуравдагч хөрш", бүс нутаг дахь чухал түнш хэмээн онцлоод Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг тодотгосон юм.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Энэтхэг, Монголын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран, өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгааг дурдаад хоёр орны Засгийн газар хоорондын бүхий л чухал төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах салбарын гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр талын хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлээд, цаашид батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам үр өгөөжтэй, өргөн цар хүрээнд хөгжүүлэх талаар санал нэгдсэнээр уулзалт өндөрлөсөн юм.

 

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2020
SUN M T W TH F S
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      
Статистик
Нийт зочид 6368694
Өнөөдөр зочилсон 6065
Нийт мэдээлэл 73
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.