Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 07 сарын 11 | enkhtuvshin
   

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө залуу нас, амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн дайнд оролцсон ахмад дайчид, чөлөөнд байгаа болон бэлтгэл генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар, хилийн чанадад даян дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, Төрийн цэргийн байгууллага, түүний дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой-Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Миний бие Батлан хамгаалахын сайдын өндөр хариуцлагатай албанд томилогдоод удаагүй байгаа хэдий ч Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, шинэчлэлийн бодлоготой уялдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сахилга, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн алба хаах нөхцөл, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэх, зэвсэглэл, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг ханган олон бодит ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол төрийн ариун гал голомтыг үеийн үед манаж, тусгаар улсаа туургалан хамгаалж ирсэн цэрэг эрсийн цэц, хурд, хүчнээс эхтэй эрийн гурван наадмаа эрхэмлэн хүндэтгэж, нар хур тэгширсэн наадмын өдрүүдээр хотол түмнээрээ сайхан наадаарай.

Та бүхнийхээ цаашдын ажил, албанд арвин их амжилт, амьдралд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

Өнө эртний түүх, дайчин замналтай Монгол төрийн өлмий бат оршиж, Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД

ГҮРСЭДИЙН САЙХАНБАЯР

 

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6219109
Өнөөдөр зочилсон 443
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.