Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.САЙХАНБАЯР БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДААР ТОМИЛОГДЛОО
2020 оны 07 сарын 10 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр томилогдон Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах салбарын бүрэлдэхүүнд амжилт хүсээд "Батлан хамгаалах салбар бол миний хайртай салбар. Энэ салбарыг амжилттай удирдсан Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболд танд талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид мэргэжлийн хүн энэ салбарыг хариуцан ажиллах болсонд сэтгэл хангалуун байна" гэж онцоллоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон яамны бие бүрэлдэхүүнд амжилт хүсэж "Батлан хамгаалах салбарыг цэргийн мэргэжлийн хүн удирдахаар болсонд миний бие тун баяртай байгаа. Шинэ сайдтай хамт нэг баг болж ажиллаж байсан учир таныг салбараа сайн удирдана гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ. Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ "Шинээр байгуулагдсан Засгийн газар надад итгэл хүлээлгэж Батлан хамгаалахын сайдаар томиллоо. Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдлэн хариуцлагатай ажиллах болно гэдгээ илэрхийлье" гэв.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн.

1989-1994 онд Ардын Армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч, 1994-2000 онд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, 2014-2020 онд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргын албан тушаалд тус тус томилогдон ажилласан юм.

Image may contain: one or more people, tree and outdoor

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6219417
Өнөөдөр зочилсон 751
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.