Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО
2020 оны 06 сарын 29 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаа нарт хурандаа цол олголоо. Тодруулбал, БХЯ-ны ГХАГ-ын бодлого, Америк, Австрали, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Нямсүрэн, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Ялалт, ҮБХИС-ийн БХУА-ийн Цэргийн стратегийн төвийн ахлах багш, дэд хурандаа С.Жавхлансүрэн, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн албаны дарга, шалгагч нисгэгч, дэд хурандаа Т.Энхбат нарын зарим цэргийн алба хаагч хурандаа цол хүртсэн юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг шинэхэн хурандаа нарт хандан "Цол нэмнэ гэдэг эрх мэдэл ахихын нэр биш. Үүнээс илүү үүрэг хариуцлага та бүхэнд ногдож байгаа гэсэн үг. Цаашид эрхэлсэн албандаа улам их амжилт гарган ажиллаарай" гээд баяр хүргэж, амжилт хүсэв.


 

Үйл явдалын хуанли
JULY 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 6118237
Өнөөдөр зочилсон 641
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.