Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭН АЖИЛЛАЖ БАЙНА
2020 оны 03 сарын 18 | enkhtuvshin
   

Soyombo сонин-н зураг.

ЗХЖШ-ын даргын тушаалаар өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Асгат, Тосонцэнгэл, Их уул, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг суманд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай томилгоот бүрэлдэхүүн таван нэгж техникээр өвс, тэжээл хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байна.

Аймгийн онцгой комиссын мэдээлснээр хөрсөн дээр -34 хэм хүйтэрсэн, нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь цагаан зудад нэрвэгдсэн, 3 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд цаг агаарын байдал цасан шуургатай, цасны зузаан аймгийн урд хэсгээр 30-40 см, хойд хэсгээр 50-60 см хүрч байгаа аж. Цаг агаар хүндэрсэн эдгээр сумдад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай томилгоот бүрэлдэхүүн нь цаг ямагт автомашины бэлэн байдлыг хангаж, аюулгүйн ажиллагааны зааварчилгааг мөрдөн ажиллаж байна. Хэдийгээр уул даваа, цас ихтэй газарт үүрэг гүйцэтгэхэд бага хэмжээний эвдрэл, гэмтэл гарч байгаа хэдий ч малчдад өвс, тэжээл хүргэх ажлыг бие бүрэлдэхүүн амжилттай гүйцэтгэсээр байна.

Үйл явдалын хуанли
MARCH 2020
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Статистик
Нийт зочид 5785455
Өнөөдөр зочилсон 2576
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.