Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШҮҮЛНЭ
2019 оны 12 сарын 16 | enkhtuvshin
   

Шинэ оны босгон дээр Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ЗХЖШ, ҮБХИС хамтран улсын хэмжээн дэх Ерөнхий боловсролын 802 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулж эхэлж байна.

Тус арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд нийслэлийн дүүргүүдийн 109 сургуульд дээрх арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлүүллээ.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж эхэлсэн юм. 

Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах учир холбогдлыг ухааруулан таниулах зорилготой “Эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээ”-г орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн.

Сурагчдад Монгол Улсын болоод Монгол цэргийн түүх, дайчин уламжлалын хүрээнд эртний Монгол цэргийн түүхээс өнөө үеийн Монгол Улсын Зэвсэгт хүчний үүсэл, хөгжилт, энхийг дэмжих ажиллагаан дахь Зэвсэгт хүчний оролцоо, гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаар түүхэн баримт, мэдээллүүдийг багтаасан 60 минутын лекцийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай Зэвсэгт хүчний 180 гаруй офицер, ахлагч нар тодорхой бүлгүүдэд хуваагдан, аймаг, нийслэл, дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулиудад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдана.

Энэхүү сургалт, сурталчилгааны арга хэмжээг цаашлаад Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг төрийн өмчит болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, техникийн коллежуудад зохион байгуулахаар төлөвлөж байгаа  төдийгүй хамрагдсан хүүхэд, залуучуудын тоо өсөн нэмэгдэх нь нийгэмд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байгаа юм.

Үйл явдалын хуанли
FEBRUARY 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
Статистик
Нийт зочид 5663412
Өнөөдөр зочилсон 271
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.