Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛОВ
2019 оны 12 сарын 14 | enkhtuvshin
   

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 16 дахь зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөв.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, АНУ-ын талаас Батлан хамгаалахын сайдын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах, Төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён Хейно Клинк нар тэргүүлэн, Штабын дарга нарын нэгдсэн хороо, Энэтхэг, Номхон далайн командлал, Аляскын Үндэсний Гвардын холбогдох ажилтнууд оролцов.

Уулзалтын үеэр хоёр талын батлан хамгаалах, цэргийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээгээ харилцан тохирлоо. Мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг АНУ-ын БХЯ-ны Энэтхэг, Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ахлах туслах, төрийн нарийн бичгийн даргын орлогч Д.Хэлвей, Төрийн департаментын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Ж.Фритц, Цэрэг, улс төрийн товчооны туслах, төрийн нарийн бичгийн даргын орлогч Ж.Стар, Үндэсний гвардын товчооны даргын зөвлөх, хошууч генерал Кадави нартай уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, ЭСЯ-ны цэргийн атташе, хурандаа Т.Наранхүү, ЭСЯ-ны Улс төрийн асуудал хариуцсан зөвлөх Г.Баттулга, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, ЗХЖШ-ын ЭДЦХАХ-ийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны ГХАГ-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Тэлмүүн нар байлцлаа.

 

 

Үйл явдалын хуанли
JUNE 2020
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Статистик
Нийт зочид 6011452
Өнөөдөр зочилсон 1979
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.