Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ДАЙЧДЫН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР БОЛЛОО
2019 оны 12 сарын 14 | enkhtuvshin
   

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албаа үлгэр жишээ хааж байгаа дайчдын шинэ жилийн баярын арга хэмжээг ЗХЖШ-аас хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги бүрээс гурван шилдгийн шилдэг цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч уригдсан энэхүү хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, ҮБХИС-ийн удирдлагууд оролцсон юм.

Баярын ширээний ард Дорнод аймгийн Халх гол сумын "Шинэ сум" төсөл, нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт зэрэг улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцсон, "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд анх удаа Монгол Улсад зохион байгуулагдсан морин цэргийн "Аравт" олон улсын уралдаан, Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2019" хээрийн сургуульд оролцсон, бөхийн болон бүжгийн спортоор олон улсад өндөр амжилт үзүүлсэн шилдэг дайчид суусан байлаа.

Арга хэмжээг нээж хошууч генерал Р.Сүхбат "Улиран одож буй 2019 онд Зэвсэгт хүчин дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлсний дүнд бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, улс орны бүтээн байгуулалтад оролцох талаар ихээхэн дэвшил гарч, монгол цэргийн сүр хүч, цог золбоог олон улсад таниулсан амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Энэ онд явагдсан олон чухал арга хэмжээнд цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид идэвх зүтгэлтэй оролцсоныг баярын энэ өдөр бахархан дурсаж байна" хэмээн онцлов.

Шилдэг дайчдын шинэ жилийн баярт урлагийн тоглолтоос гадна эх үрсийг уулзуулах баярт үйл явдал тохиолдож, байлдагч нар бүжгийн үзүүлбэрээрээ мөн бэлэг барьсан юм.

Image may contain: 5 people, people sitting

Image may contain: 3 people

Үйл явдалын хуанли
JUNE 2020
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Статистик
Нийт зочид 6011727
Өнөөдөр зочилсон 2254
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.