Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ШАЛГАРАВ
2019 оны 12 сарын 06 | enkhtuvshin
   

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 98, цэргийн эрдэм судлалын 60, БХЯ-ны ШУТЗ байгуулагдсаны 30, БХЭШХ байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн цуглаан, ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БХЭШХ-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид оролцсон юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2019 оны "Тэргүүний судалгааны төв", "Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан"-ыг шалгаруулав. "Тэргүүний судалгааны төв"-өөр БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төв, "Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан"-аар тус хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор, дэд хурандаа Б.Эрдэнэчимэг шалгарав. Мөн Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2019 оны "Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл"-ийг шалгаруулсан ба тэргүүн байрт ҮБХИС-ийн профессор, БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэгийн туурвисан "Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалт, удирдлагын шинэчлэл" ном, дэд байрт мөн хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатарын "Монголын Алтан ордны улсын цэргийн түүх" ном, цэргийн зэвсэглэл, техник, технологийн чиглэлээр ахмад Т.Лхагваням (АЦК), ахлах дэслэгч Т.Тайшир (065), дэслэгч А.Гантулга (353) нарын хамтран бүтээсэн "Үүрэн телефоны сүлжээ ашиглан радиотелеграфын дохио дамжуулах систем", дэд байрт хурандаа Б.Энхзоргол (АЦК), ахлах дэслэгч Б.Золбаяр (337), Л.Бямбажаргал (ҮБХИС) нарын хамтран бүтээсэн "Соно-1" нисгэгчгүй нисэх аппарат тус тус шалгарлаа.

На изображении может находиться: 4 человека

"35 хүртэлх насны залуу судлаач"-аар Зэвсэгт хүчний АЦК-ын хэлтсийн инженер, ахлах дэслэгч Д.Алтансүх, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш Г.Амармэнд нарын зохион бүтээсэн "ММ-1 лугшилтат тийрэлтэт хөдөлгүүр" бүтээл, "Шилдэг инновацын бүтээл"-ээр ҮБХИС-ийн Сургалтын албаны дарга, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Мандахбаярын зохион бүтээсэн "Артиллерийн перископт буссолийн олон төрлөөр цэнэглэгддэг шөнийн гэрэлтүүлгийн хэрэгсэл", "Шинэ бүтээл, оновчтой санал"-аар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Цэргийн ажиллагаа, сургамж судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтран зохион бүтээсэн "Буудлагын дасгал хийх автомат төхөөрөмж" бүтээлийг тус тус шалгарууллаа.

На изображении может находиться: 2 человека, люди стоят и костюм

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ёслолын ажиллагааг хааж хэлсэн үгэндээ "Монгол Улсын төр, засгаас шинжлэх ухаан, технологи, инновацыг эрчимтэй хөгжүүлэх талаар дэвшүүлж байгаа зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх, мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн суурийг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах, улмаар улс орныхоо гадаад орчны аюулгүй байдлын судалгааг өргөжүүлэн цэргийн эрдэм судлалыг хөгжүүлэх үндсэн дээр батлан хамгаалах тогтолцоогоо улам төгөлдөржүүлэх, шинэ цагийн зэвсэгт тэмцлийн стратеги, тактикийн өөрчлөлттэй уялдуулан үндэсний цэргийн урлагийн хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах зэрэг зорилт нь цэргийн эрдэм судлаач та бүхний өмнө дэвшигдэж байна" гэв.

Үйл явдалын хуанли
JUNE 2020
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Статистик
Нийт зочид 6011724
Өнөөдөр зочилсон 2251
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.