Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД “ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ГАРДУУЛЛАА
2019 оны 11 сарын 29 | enkhtuvshin
   

Монгол Улсын Их Хурлаас 2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсан бөгөөд энэхүү хуулийн дагуу Нийслэлийн "Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө"-г боловсруулжээ. Уг төлөвлөгөөг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд гардуулан өглөө.

Энэхүү гардуулан өгөх ажиллагаанд төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсэг, Нийслэлийн болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын удирдах албан тушаалтнууд, нийслэл дэх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд төлөвлөгөө гардуулах үеэр хэлсэн үгэндээ "Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр орон нутгаа хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстой. Энэ төлөвлөгөө нь орон нутгийн зохион байгуулалт, удирдлага, төлөвлөлтийн үндсэн баримт бичиг болно. Энэхүү төлөвлөгөө батлагдсанаар тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах цогц арга хэмжээ хэрэгжиж эхэлнэ. Батлан хамгаалах яамны зүгээс төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бодлогоор дэмжиж хамтран ажиллана" гэв.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах, орон нутгийн тусгайлсан чиг үүргийн болон бусад иргэн, аж ахуйн нэгжүүдэд үүрэг даалгавар өгөх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зэрэг чухал үүргийг бид биелүүлэх ёстой. Уг төлөвлөгөөний дагуу нийслэл, дүүргүүдийн Цэргийн штаб, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн болон иргэд, олон нийтийн оролцоог ханган дадлагажуулах, тайван цагт орон нутгийн аюулгүй байдлыг хангаж, үе шаттай хэрэгжүүлэх болно" хэмээсэн юм.

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн гол үзэл санаа нь тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тогтоох замаар Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар Монгол Улсыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгож байгаа явдал юм.

Үйл явдалын хуанли
DECEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Статистик
Нийт зочид 5435946
Өнөөдөр зочилсон 1094
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.