Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА
2019 оны 10 сарын 11 | enkhtuvshin
   

Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, оролцоо тасралтгүй нэмэгдэж, Монголын цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар дэлхий дахинаа энх амгалан байдлыг сахиулах, шинэ тулгар тусгаар улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирснээр манай улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь баталгаажин бэхжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдал баттай хангагдах нөхцлийг бүрдүүлж байна.

Анх 1948 онд Араб Израйлын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. Одоогийн байдлаар НҮБ-ын 14 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагч, 2002 оноос хойш Монгол Улсаас 17000 гаруй цэнхэр дуулгатан үүрэг гүйцэтгэж байна.

Ийнхүү БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгтэсэн VIII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд өнөөдөр төрийн болон батлан хамгаалах салбарын одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга энэхүү ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “НҮБ-аас БНӨСУ-д явагдаж буй тухайн улсад төдийгүй бүс нутагтаа тогтвортой байдлыг бий болгоход онцгой ач холбогдолтой энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагчид голлох үүрэгтэй оролцох бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлт сахилга зохион байгуулалтаараа бусад орнуудын ижил төвшний цэргийн байгууллалт үлгэр дууриал болж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон хүчний командлалаас удаа дараа сайшаагдсан тухай мэдээг хүлээн авахдаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд ямагт таатай байдгаа энд онцлон тэмдэглэе. Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальон НҮБ-ын мандатаар заагдсан үүргээ амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн иргэд рүү хандсан бүтээн байгуулалт хүмүүнлэгийн ажлуудыг амжилттай зохион байгуулж Монгол дайчдын эр зориг, тэсвэр хатуужил мэргэжлийн ур чадварыг гадаадын цэргийн алба хаагчдад илтгэн харуулсан бахархалтай юм. Монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадрах болтугай ” гэлээ.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйн хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгал, газар орны хүнд нөхцөл цагийн байдлын эрсдэлтэй орчинд богино хугацаанд дасан зохицож, цагийн байдлын ямар ч үед өмнөө тавигдсан үүргийг цэргийн мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадварыг НҮБ, Олон улсын эвслийн Хүчний штаб, тухайн орны Зэвсэгт хүчнээс өндрөөр үнэлж, цаашид манай улсын энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагуудыг хамтран зохион байгуулж, харилцан туршлага солилцохыг бодлогын түвшинд зохион байгуулсаар байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас 2019 оны 04 дүгээр сарын байдлаар 26 дугаарт жагсаж байгаа нь төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэн ажиллаж байгаагийн тод илэрхийлэл юм.

Мотобуудлагын VIII ээлжийн батальоны цэргийн багийн ахлагч хурандаа Д.Жавхланбаяр “БНӨСУ-д Засгийн газрын эсрэг хүчин Засгийн газартайгаа эвлэрлийн гэрээг өнгөрсөн оны 10 дугаар сард хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан НҮБ-ын цэргийн хүчин болоод олон улсын байгууллагууд гадагшаа хүрч ажиллах шаардлагатай болсон. Гэвч борооны улиралд машин явах боломжгүй учраас ард иргэдэд энх тайван аюулгүй байдал талаас нь ойлгуулахын тулд манай цэргийн багаас анх удаа НҮБ-аас санаачилж дөрвөн удаагийн дугуйтай эргүүл хийхдээ холдоо 320 км, ойрхон нь 90 км-ын эргүүлийг зохион байгуулсан. Мөн түүнчлэн дугуйтай эргүүлийг, агаарын эргүүлтэй хослуулж агаараар тодорхой газар орны нутаг дэвсгэрт очоод тэндээсээ бүх цэгүүдэд дугуйтай эргүүлийг зохион байгуулсан нь НҮБ-ын цэргийн хүчний штабаас маш өндрөөр үнэлэгдсэн. Энэ удаагийн цэргийн багт 68 эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байдаг. Мөн НҮБ-аас эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авж хэрэгжүүлж байгаа” гэдгийг онцоллоо. 

 

ЭХ СУРВАЛЖ: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

 

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5387096
Өнөөдөр зочилсон 1392
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.