Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ АХМАДЫН ХОРООНЫ 50 ЖИЛИЙН ОЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2019 оны 09 сарын 30 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны удирдлагууд өнөөдөр "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан БХЯ түүний харьяа байгууллагаас гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байна.

Хүндэтгэл үзүүлэх ажиллагаа БХЯ-ны Ахмадын хороо үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог боллоо. Хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, БНМАУ, ЗХУ болон БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа, БХЯ-ны Ахмадын хорооны дарга, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Магсаржав, Монголын ахмадын хорооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.

Баярын хурлыг БХЯ-ны Ахмадын хорооны дарга, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Магсаржав БХЯ-ны Ахмадын хорооны хагас зуун жилийн түүхэн замналын талаарх илтгэлээр эхлүүлж, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж "Эрхэм хүндтэй ахмад буурлууд та бүхэндээ "Олон улсын ахмадын өдөр"-ийн баярын мэнд хүргэе. Ахмадууд Та нарын бүтээн цогцлуулсан бүхэн өнөөгийн хөгжил дэвшил, үнэ цэнтэй зүйлсийн үндэс суурь болж байдагт бид ямагт баяртай байдаг билээ. Өндөр настан, ахмадуудаа дээдлэн, ямагт халамж анхаарал тавьж, тэдний үг сургаалийг хүндэтгэн хүлээж авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх явдал Батлан хамгаалах яамны хувьд үргэлж нээлттэй хэвээр байдаг юм. Батлан хамгаалах яамны Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний зөвлөл нэртэйгээр 1969 онд байгуулагдаж байсан БХЯ-ны Ахмадын хорооны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү байгууллага нь цэрэг дайчдыг ахмад үеийнхээ баатарлаг уламжлал, цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх ажилд идэвхийлэн оролцож, өргөсөн тангарагтаа одоо ч үнэнч яваа том байгууллага юм" гээд ахмад буурлууд та бүхэндээ амьдрал үйлс өөдрөг, эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөсөн юм.

На изображении может находиться: 1 человек

Үүний дараа ЗХЖШ-ын Ахмадын хорооны дарга, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам, Монголын ахмадын хорооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ойн баярын мэнд хүргэсэн юм. Монголын ахмадын хорооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "БХЯ-ны Ахмадын хороо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт ахмадын байгууллага дотроос тэргүүлэх байр суурь эзэлнэ. Олон бүтээлч ажил хэрэгжүүлж, харьяа ахмад буурлуудынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд БХЯ болон зарим байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай. Цаашдаа энэ эрч хүчээрээ ажиллаарай" гэж байсан юм. Мөн "Олон улсын ахмадын өдөр" болон БХЯ-ны Ахмадын хороо үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан БХЯ-ны "Хүндэт тэмдэг"-ээр ЦДБЭЧ-ын ахмад, чөлөөнд буй ахлах ахлагч Г.Цогзолмаа, БХЯ-ны "Тэргүүний ажилтан цол, тэмдэг"-ээр БХЯ-ны Ахмадын хорооны санхүүч, чөлөөнд буй дэд хурандаа Ш.Баяраа, БХЯ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр А.Цэндмаа, Ч.Дэмбэрэлдорж, Х.Даваа, Д.Нанжид, Б.Цэрэн нарын ахмадууд, "Эх орны төлөө II" хүндэт тэмдгээр Х.Долгорсүрэн, Д.Догсмаа, Ч.Алтанцэцэг нарын ахмат ажилтнууд энгэрээ мялаалгасан юм. Баярын хурлын дараа ЦДБЭЧ-ын шилдэг түүвэр тоглолт болон ахмад буурлуудын уран бүтээлийн тоглолт үзэгчдийн алга ташилт дунд амжилттай болж өндөрлөв.

На изображении может находиться: 7 человек, толпа и в помещении

На изображении может находиться: 4 человека, люди улыбаются, костюм и ребенок

На изображении может находиться: 4 человека

Үйл явдалын хуанли
DECEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Статистик
Нийт зочид 5436064
Өнөөдөр зочилсон 1212
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.