Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ АХМАД ДАЙЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2019 оны 09 сарын 03 | enkhtuvshin
   

1939 оны Халхын байлдаанд оролцож, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн ахмад дайчин Г.Батмөнх, Ц.Чимэдцэрэн, Д.Шагдар, В.Аюурзана нарын дөрвөн бууралд Батлан хамгаалахын яамныхан хүндэтгэл үзүүллээ.

Image may contain: 1 person, sitting and indoor

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ахмадуудад хандаж хэлсэн үгэндээ "Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө та бүхний халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж авчирсан ялалтын баярыг Монгол орон даяараа тэмдэглэн өнгөрүүлж байна. Эрхэм буурлууддаа Батлан хамгаалахын сайдын нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлье. Энэхүү түүхт ялалтын ойг тэмдэглэхдээ бид улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө манай ахмад үеийнхэн яаж амь, бие хайргүй тэмцэж ирсэн, үүнд манай хөрш ЗХУ хэрхэн тусалсныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу, өсвөр үеийнхэн, цэрэг, дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл, сэтгэлээр хүмүүжүүлэх, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа, зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэхэд чиглэж байна. Бид тэгш ойтой жилдээ л яриад өнгөрөх биш үеийн үедээ ялалт ямар их үнээр олдсоныг сануулж байх ёстой. Энэ бол эрхэм буурлууд та бүхний өмнө болон дайнаас эргэж ирээгүй эрэлхэг дайчдын өмнө хүлээсэн ариун үүрэг юм" гээд эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөсөн юм.

Мөн тэрээр ахмад дайчин Г.Батмөнх, Ц.Чимэдцэрэн, Д.Шагдар, В.Аюурзана нарт "Та бүхний тэмцэж авчирсан ялалтын медаль" хэмээн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалийг энгэрт нь зүүж өгөөд мөнгөн тусламж, дурсгалын зүйл гардуулсан юм.

Image may contain: 4 people, people standing

Image may contain: one or more people, people sitting and indoor

Image may contain: 2 people

Image may contain: 1 person

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186259
Өнөөдөр зочилсон 809
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.