Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЭХ ОРНЫГ МИНЬ БИДЭНД ҮЛДЭЭСЭН ЭРЭЛХЭГ БААТРУУДЫНХАА ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2019 оны 09 сарын 03 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн баярын энэ өдөр БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, нийслэлийн удирдлагууд, "Орос дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгийнхэн Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Image may contain: 3 people, people standing, sky and outdoor

Хүндэтгэл үзүүлэх ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, "Орос дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа В.А.Бабушкин, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков, ЗХУ, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар В.П.Савиных, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан болон баатруудын үр хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.

Image may contain: 5 people, people standing, sky and outdoor

Батлан хамгаалахын сайд Т.Дуламдорж "Юуны өмнө Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амиа үл хайрлан тэмцсэн ахмад дайчид болон Монгол, ОХУ-ын ард иргэддээ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэе. Өнөөдөр түүхэн өдөр. Энэ түүхэн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилж байна. Арга ч үгүй юм. Монгол, Орос дайчдын хамтдаа тэмцэж авчирсан ялалтыг хамтдаа тэмдэглэх онцгой баярын өдөр бол өнөөдөр. Өнөө жил Монгол Улсын төр, засаг Халхын голын ялалтын 80 жилийн ойг улс түмний энх амгалан, аюулгүй байдлын төлөө хамтын ажиллагааг өргөтгөн бэхжүүлэх үзэл санаан дор ёслон тэмдэглэж өнгөрүүлж байгааг онцлох ёстой. Батлан хамгаалах яам энэхүү түүхт баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгой үүрэгтэй оролцож байна. Түүхт ялалтын ойг тэмдэглэхдээ бид улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө манай ахмад үеийнхэн яаж амь, бие хайргүй тэмцэж ирсэн, үүнд манай умард хөрш ЗХУ хэрхэн тусалсныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу, өсвөр үеийнхэн, цэрэг, дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл, сэтгэлээр хүмүүжүүлэх, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа, зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэхэд чиглэж байна. Бид тэгш ойтой жилдээ л яриад өнгөрөх биш үеийн үедээ ялалт ямар их үнээр олдсоныг сануулж байх ёстой. Энэ бол бидний ахмад үеийнхний өмнө, дайнаас эргэж ирээгүй эрэлхэг дайчдын өмнө хүлээсэн ариун үүрэг. Халхын голын баатруудын гавьяат үйлс Монголын ард түмний сэтгэл зүрхэнд өнө мөнхөд дуурсагдах болно" гэсэн юм.

Image may contain: 3 people

Image may contain: sky, shoes and outdoor

Image may contain: one or more people, people standing, crowd, tree and outdoor

Image may contain: 7 people, people standing and outdoor

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186195
Өнөөдөр зочилсон 745
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.