Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ДЭД ХУРАНДАА КИМ ХУНСАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2019 оны 07 сарын 29 | enkhtuvshin
   

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж БНСУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ким Хунсан болон шинээр томилогдсон Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Сэо Мүн Сук нарыг хүлээн авч уулзлаа.

Батлан хамгаалахын сайд Т.Дуламдорж дэд хурандаа Ким Хунсанд хандаж хэлсэн үгэндээ "Удахгүй үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, эх орон руугаа буцах гэж байгаа Танд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баярлаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.Та манай улсад дөрвөн жилийн хугацаанд томилогдон ажиллахдаа хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, улам ойртуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм шүү" гээд Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Цэргийн хамтын ажиллагаа" медалиар шагнасныг нь гардуулж өгсөн бол ЗХЖШ-ын Энхийг дэмжих-Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ ЗХЖШ-ын "Жуух бичиг"-ээр шагнасныг гардуулав.

Image may contain: 3 people, people smiling, people standing

Мөн Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж шинээр томилогдсон дэд хурандаа Сэо Мүн Сукт шинэ албанд нь амжилт хүсэж, цаашдаа олон талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186243
Өнөөдөр зочилсон 793
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.