Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ВУ ЧИЕН ТХАНГ: ОЛОН ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН
2019 оны 07 сарын 29 | enkhtuvshin
   

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг Вьетнам улсын Үндэсний БХЯ-ны Гадаад харилцааны газрын дарга, дэслэгч генерал Ву Чиен Тханг тэргүүтэй зочдыг хүлээн авч, уулзаж, хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд бригадын генерал Х.Батбилэг "Хоёр улсын ард түмэн 65 жилийн түүхэн уламжлалт харилцаатай бөгөөд энэ түүхэн цаг үед Тантай уулзаж байгаадаа туйлаас баяртай байна. Нэгэн жарны түүхтэй хоёр улсын харилцаанд Батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдэг. 2014 оноос эхлэн манай сонсогчдыг Вьетнам улсын цэргийн сургуульд сургаж, бакалаврын зэрэгтэй төгсгөсөнд талархал илэрхийлье. Цаашдаа цэргийн сургалт, Батлан хамгаалах аж үйлдвэрлэл, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, цэргийн эмнэлэг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой юм" гэв.

Image may contain: 1 person, sitting, living room and indoor

Харин дэслэгч генерал Ву Чиен Тханг "Хоёр орны Батлан хамгаалах салбарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх, хамтын олон талт ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр улам хичээж, тодорхой үр дүнд хүрсээр байгаад талархаж байна. Цаашдаа энэхүү харилцааг өргөн хүрээтэй болгож, олон талаар хамтран ажиллахад бид бүхэн үргэлж бэлэн" гэж хэлэв.

Дашрамд, БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд Вьетнам улсын энхийг сахиулагчид манай цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгааг талууд онцолж, харилцан бие биеэсээ туршлага судалж байгааг цохон тэмдэглэсэн юм. Мөн манай улсад анх удаагаа зохиогдож байгаа "Аравт" олон улсын морин цэргийн уралдаанд Вьетнам улсын талаас ажиглагчид оролцож байгаа аж.

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5361469
Өнөөдөр зочилсон 659
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.