Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
КИРГИЗ УЛС ЭНХИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СУДЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
2019 оны 06 сарын 28 | enkhtuvshin
   

Бүгд Найрамдах Киргиз улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Н.Н.Чомоев манай улсад айлчилж байна. Хурандаа Н.Н.Чомоевыг өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат хүлээн авч уулзаж, хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Уулзалтын эхэнд хошууч генерал А.Ганбат Монгол, Киргиз улс нь өнө эртний сайн харилцаатай орнууд гэдгийг дурдаад Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа "Аравт" морин цэргийн олон улсын уралдаанд өөрийн орны цэргийн багаа оролцуулах гэж байгаад талархлаа илэрхийлсэн юм.

Image may contain: 1 person

Бүгд Найрамдах Киргиз улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Н.Н.Чомоев "Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оруулж байгаа хувь нэмэр маш их бөгөөд Монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэл өндөр гэдгийг олон удаа сонсч байсан. Бид Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлага, сургамжийг судлах хүсэлтэй байна" гэдгээ илэрхийлэхэд хошууч генерал А.Ганбат энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцоход татгалзах зүйлгүй гээд олон чиглэлээр санал солилцсон юм. 

Image may contain: 8 people, people smiling, outdoor

Уулзалтад ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг, "Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл" ТӨҮГ-ын захирал, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү нар байлцав.

Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 5002693
Өнөөдөр зочилсон 814
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.