Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
АЗИЙН БҮСИЙН 17 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
2019 оны 06 сарын 28 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллага хамтран Химийн зэвсгийг хориглох конвенцийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй гишүүн орнуудын Азийн бүсийн 17 дугаар чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Image may contain: 5 people, people sitting, table and indoor

Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улс 2006, 2009 онуудад зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд 30 гаруй орны төлөөлөгч оролцлоо. Чуулганд оролцогчид Химийн зэвсгийг хориглох конвенцийн хэрэгжилтийг хангах ад улс орнуудын идэвх санаачилга хэр түвшинд байгааг ярилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэ үеэр хөндөгдөж буй сэдвүүдийн нэг нь Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад жил бүр тайлан мэдээллээ хүргүүлж, тус байгууллагын ивээл дор зохион байгуулагддаг сургалт дамжаанд мэргэжилтнүүдээ тогтмол оролцуулах тухай юм. 

Image may contain: 8 people, wedding and indoor

Энэ дашрамд дурдахад, манай улсын хувьд Химийн зэвсгийг хориглох конвенцийн конвенцид нэгдэн орсон 21 дэх орон юм. 2016 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Конвенцийг хэрэгжүүлэх үндэсний алба байгуулсан бөгөөд албаны даргаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга ажиллаж байна. Үндэсний алба нь Химийн зэвсгийг хориглох байгууллагатай харилцан ажиллаж, холбогдох яам, агентлагуудын үйл ажиллагааг харилцан уялдуулж, конвенцийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хангах ажлыг зохион байгуулдаг юм.

Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 5002979
Өнөөдөр зочилсон 1100
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.