Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЗУУ ГАРУЙ ИРГЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ МЭС АЖИЛБАР ХИЙЛЭЭ
2019 оны 06 сарын 28 | enkhtuvshin
   

БНХАУ-ын "Чаожу" нүдний эмнэлгийн Хөх хот дахь салбар болон Монгол Улсын Цэргийн төв эмнэлгийн нүдний эмч нар хамтран энэ сарын 19-26-ны өдрүүдэд нүдний хараа шалгах, даралт үзэх, уг дурандах, зураг авах зэрэг үйлчилгээг 800 гаруй хүнд үзүүлж, болор мэлмий солих мэс ажилбарыг 107 хүнд үнэ төлбөргүй хийлээ.

Тус арга хэмжээтэй энэ сарын 26-ны өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар танилцсан юм. Сайд Н.Энхболд хоёр улсын Улаан загалмайн нийгэмлэг хоорондын хүрээнд хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг зохион байгуулж ирснийг дурдаад Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн даргын хувиар "Чаожү" нүдний эмнэлгийн эмч нарт манай улсын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Image may contain: 11 people, people sitting

Цэргийн төв эмнэлгийн багийг нүдний кабинетын эмч Г.Сайхантуяа ахалсан бөгөөд тэрээр “Тус хамтарсан үзлэг нь манай эмч нарт туршлага хуримтлуулах, харилцан суралцах, онолын мэдлэг болон туршлага, ур чадвараа дээшлүүлэх боломжийг олголоо. Мөн эрүүл мэндийн үзлэгийг шуурхай зохион байгуулж, шаардлагатай иргэдэд өндөр өртөгтэй мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийснээрээ цэргийн алба хаагч, бэлтгэл үүрэгтэн, иргэдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулсан үр өгөөжтэй ажил боллоо” гэж онцлов.

Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 5002788
Өнөөдөр зочилсон 909
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.