Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
2019 оны 05 сарын 03 | enkhtuvshin
   

"Монгол үндэсний бичиг үсгийн баяр"-ыг тохиолдуулан Батлан хамгаалах төв архивын 80 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж буй монгол бичгийн уралдааны удирдамж


НЭГ. ЗОРИЛГО
Үндэсний Монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ҮБХИС-ийн багш, судлаач, оюутан, сонсогч, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчдын дунд Монгол бичгийн уралдааныг зарлаж байна.


Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын "Эх оронч үндэсний үзэл"-ийг дээдлэх зарчим, Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-II, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсан Монгол хэлний тухай хуулиудыг тус тус үндэслэн Монгол үндэстний утга соёлын нандин өв болсон Монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монгол бичгээ сурч эзэмших сонирхлыг дэмжих, Монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, Уйгаржин бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлан таниулахад уралдааны зорилго оршино.


ХОЁР. ОРОЛЦОГЧДЫН АНГИЛАЛ, ЧИГЛЭЛ
Батлан хамгаалах яамны харьяа төрийн өмчит аж ахуй нэгж, байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, ҮБХИС-аас тус бүр багш, судлаач, оюутан, сонсогч, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид заавал оролцоно. /Монгол бичгийн мэргэжлийн багш оролцохгүй/
Оролцогч хувь хүн, баг хамт олон нь Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хугацаанаас өмнө бүртгүүлнэ.
Алдаагүй зөв бичих, таталган бичгийг алдаагүй зөв унших, сайхан бичигтэн, уран бичлэг, компьютерт эх бичвэрийг монгол бичгээрээ алдаагүй шивэх гэсэн таван төрлөөр тус тус зохион байгуулна. /Оролцогч баг, хувь хүн аль төрөлд орохоо өөрөө сонгоно. Оролцогч цаг нь давхардахгүй бол хоёр төрөлд орж болно, оролцогч өөрийн зөөврийн компьютертой ирэх 


ГУРАВ. ХАРГАЛЗАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
1.Эхийг цээжээр хичээнгүй бичих
-дүрмийн болон бичлэгийн алдаагүй байх
-заавал тогтоох ёстой уламжлалт бичлэгтэй үгс түлхүү орно
-дуудлага ижил, бичлэг өөр үгсийг алдаагүй ялгаж бичих зэрэг энгийн, бичиг соёлын хэрэглээний чадвар шалгах даалгаврыг хийж гүйцэтгэнэ.
2.Таталган бичгийн эхийг зөв, хурдан унших
3.Компьютерт монгол бичгээрээ эхийг алдаагүй шивэх
4.Цэвэр сайхан бичиг
5.Уран бичлэг


ДӨРӨВ. ХУГАЦАА
Монгол бичгийн уралдааны ЗӨВ БИЧИХ төрөл 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 9.00 цагт. ЗӨВ УНШИХ төрөл 12.00 цагт. Монгол бичгээр АЛДААГҮЙ ШИВЭХ төрөл 15.00 цагт, уран бичлэгийн уралдаан 5 дугаар сарын 10-ны өдрийн 9.00 цагт, сайхан бичлэгийн уралдаан 13 цагт БХЯ, ЗХЖШ-ын 320 тоотод тус тус болно.
Нэгдсэн дүнг 5 дугаар сарын 10-ны өдрийн 16.00 цагт гаргаж, шагналыг гардуулна. Жич: хөдөө орон нутгийн нэгтгэл, анги, байгууллагаас оролцож байгаа баг, хувь хүний тээврийн зардлыг тухайн анги, байгууллага хариуцна.
ТАВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Төрөл тус бүрт шилдэг 3 оролцогчийг тэргүүн байр, дэд байр, гутгаар байр шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.


ЛАВЛАХ УТАС: 95765982
БХЯ-НЫ ТЗУГ


 

Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 5002690
Өнөөдөр зочилсон 811
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.