Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД СИНЬ ХАЙМИНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2019 оны 04 сарын 12 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синь Хайминийг энэ сарын 10-ны өдөр хүлээн авч уулзсан юм. Энэхүү уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгааг онцлоод хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж ирснийг талууд илэрхийлж байв. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Синь Хайминь хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжиж байгааг онцолсон бөгөөд талууд хамтарсан цэргийн сургууль, Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн алба хаагчдыг харилцан сургаж бэлтгэх, "Хааны эрэлд" олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд цэргийн алба хаагчдаа оролцуулах зэргээр хамтран ажиллаж байгаа, цаашид энэхүү уламжлалт харилцаагаа бэхжүүлж, шинэ агуулга хэлбэрээр өргөжүүлэх тухай санал солилцлоо.

Үйл явдалын хуанли
JUNE 2019
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Статистик
Нийт зочид 4926792
Өнөөдөр зочилсон 3483
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.