Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
И-мэйлийн жагсаалт
И-мэйл
 
МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД ОДОН ХҮРТЭЭЛЭЭ
2019 оны 03 сарын 15 | enkhtuvshin
   

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол цэргийн музейг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Уг одонг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол цэргийн музейн туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.

Тэрээр “Эрхэм хүндэт зочид, Монгол цэргийн музейн үе үеийн ажилтан, албан хаагчид Та бүхэнд Зэвсэгт хүчний 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье. Монгол цэргийн музейн үе үеийнхамт олны эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, улс орныхоо хөгжил дэвшил, батлан хамгаалахын салбарт байгуулсан гавьяа, зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон” хүртээснийг Монгол цэргийн тэмдэглэлт баярын өдрийг нь угтаж, гардуулан өгч байгаадаа баяртай байна.

Монголын ард түмний цэрэг, эх оронч уламжлал, монгол цэргийн түүх яндашгүй арвин билээ. Монгол цэргийн дайчин түүх, өвөрмөц соёл, нарийн арга ухаан, яруу алдрыг хойч үедээ сурталчлан таниулах үүднээс 1966 онд Монгол цэргийн музейг байгуулах тухай анхны түүхэн шийдвэр гарчээ. Энэ цаг үеэс хойш тус музей нь цэрэг, армийн үүсэл хөгжил, алдар гавьяаг өгүүлэх түүх, соёлын ховор дурсгалуудыг сурвалжлан цуглуулж, соёлын өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулж ирлээ. 

Ийнхүү хагас зуун жилийн хугацаанд монгол цэргийн түүхийг товчоолж, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан, музейн хөгжил дэвшилд залуу нас, хөдөлмөр зүтгэл, билиг оюунаа харамгүй зориулж ирсэн үе үеийн удирдлагууд, ажилтан албан хаагчдад баярлалаа. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилтыг хүсэн ерөөе. Монгол цэргийн яруу алдар бадартугай” гэв.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй хүндэт зочид оролцож Монгол цэргийн музейн хамт олонд баяр хүргэсэн ба цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүссэн юм.

Үйл явдалын хуанли
MAY 2019
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 4811435
Өнөөдөр зочилсон 3193
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.