Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНД ЦЕГ-ЫНХАН ТЭРГҮҮЛЛЭЭ
2019 оны 03 сарын 11 | enkhtuvshin
   

"Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан ЗХЖШ-аас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудын нөхөрсөг тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгууллаа. БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, Дотоодын цэрэг гэсэн 10 багийн удирдлагууд буудлага, гар бөмбөг, биллиард гэсэн гурван төрлөөр гурван өдрийн туршид өрсөлдөв. Буудлагын төрөлд хурандаа Ц.Буяндэлгэр ахлагчтай ЗХЖШ-ын баг нэгдүгээр байр, хурандаа Д.Отгонжаргал ахлагчтай ЦЕГ-ын баг хоёрдугаар байр, хурандаа Т.Өлзийбаяр ахлагчтай ТЕГ-ын баг гуравдугаар байр эзэлсэн бол биллиардын төрөлд хурандаа Д.Отгонжаргал ахлагчтай ЦЕГ-ын баг нэгдүгээр байр, хурандаа Б.Ловуу-Игнэн ахлагчтай ХХЕГ-ын баг хоёрдугаар байр, хурандаа Д.Ганхуяг ахлагчтай БХЯ-ны баг гуравдугаар байрт шалгарлаа. Харин өрсөлдөөн ихтэй өрнөсөн гар бөмбөгийн тэмцээний нэгдүгээр байрт хурандаа Т.Өлзийбаяр ахлагчтай ТЕГ, хоёрдугаар байрт хурандаа Б.Нямгомбо ахлагчтай ШШГЕГ, гуравдугаар байрт хурандаа Д.Ганхуяг ахлагчтай БХЯ-ны баг тус бүр шалгарсан юм. Нөхөрсөг тэмцээний нэгдсэн дүнгээр хурандаа С.Баатаржав даргатай ЦЕГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн болсон бол хурандаа Д.Гэрэл даргатай ТЕГ хоёрдугаар байр, хошууч генерал Ц.Сэргэлэн даргатай ХХЕГ гуравдугаар байрт шалгарлаа. Тэмцээний хаалтын ёслолд БХЯ-ны Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Д.Отгонжаргал нарын албаныхан оролцож, амжилттай оролцсон тамирчдад шагналыг нь гардуулан өгсөн юм. Бригадын генерал Б.Амгаланбаатар "Бид өнөөдөр ялж, ялагдах нь чухал биш. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулсан, нөхөрлөлийг маань бататгаж өгсөн чухал арга хэмжээ боллоо" хэмээн тэмцээний төгсгөлд онцлов.

"Соёмбо" сонин

Үйл явдалын хуанли
MARCH 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 4584688
Өнөөдөр зочилсон 3607
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.