Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2019 оны 03 сарын 04 | enkhtuvshin
   

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтыг Батлан хамгаалах яаманд өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд сайд Н.Энхболд Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Тэрээр хоёр орны цэргийн хамтын ажиллагааны хүрээнд манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, цэргийн зориулалтын буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байгаад БНТУ-ын Засгийн газар, БХЯ-нд талархал илэрхийлэв. Энэхүү тусламжаар ирсэн тоног төхөөрөмж, материал нь Зэвсэгт хүчний шинэчлэлд өндөр ач холбогдолтой байгааг ч цохон тэмдэглэв. Мөн Монгол Улсаас Турк Улсад суух Элчин сайдын яаманд цэргийн атташег суулгах асуудлыг шийдвэрлэсэн талаар дурдаад цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд цэргийн атташе нарын үүрэг чухал болохыг онцолсон юм. Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар бүх салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо. 

Элчин сайд Ахмет Язалт Монгол, Турк улсын Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгааг тэмдэглэж хэлээд цаашдын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, Батлан хамгаалах салбарын дээд, дунд шатны харилцан айлчлалыг зохион байгуулах, цэргийн алба хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлж, харилцан туршлага солилцоход хамтран ажиллах сонирхолтой байгаагаа талууд харилцан илэрхийлж байсан юм. 

Уулзалтад БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав нар байлцав.

"Соёмбо" сонин

Үйл явдалын хуанли
JUNE 2019
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Статистик
Нийт зочид 4926748
Өнөөдөр зочилсон 3439
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.