Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ХОШУУЧ ГЕНЕРАЛ М.Я.НОСУЛЕВИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2019 оны 02 сарын 02 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, хошууч генерал М.Я.Носулевийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа болон "Сэлэнгэ-2018" сургуулийн талаар санал, бодлоо солилцсон юм. Энэ үеэр ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн зуунаас эхтэй, эртний түүхэн уламжлалтай бөгөөд манай ард түмэн энэхүү уламжлал, дайчин нөхөрлөлийг хайрлан хүндэтгэж, үргэлжлүүлж байдгийг онцлов. Мөн Монгол улсын цэргийн алба хаагчдыг өөрийн улсын цэргийн их, дээд сургуулиудад сурган, бэлтгэж, цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж, дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлэв. Үүний зэрэгцээ ОХУ-д зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-д манай Зэвсэгт хүчний баг сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож байгаа, энэхүү наадмын хүрээнд "Аравт" морин цэргийн олон улсын тэмцээнийг энэ оны 8 дугаар сард Монгол улсад хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар ярилцсан юм.

"Соёмбо" сонин

Үйл явдалын хуанли
APRIL 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Статистик
Нийт зочид 4683158
Өнөөдөр зочилсон 1563
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.