Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БҮС НУТГИЙН ХАМГИЙН ТОМ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ НЬ ХААНЫ ЭРЭЛД
2019 оны 01 сарын 20 | enkhtuvshin
   

Хааны эрэлд-2019 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо. Энэхүү хуралд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, Зэвсэгт хүчний анги, байгууллагын 30 гаруй офицер, ахлагч мөн уг сургуулийг АНУ-ын талаас хариуцаж, хамтран зохион байгуулах АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь цэргийн командлалын төлөөлөл оролцлоо. Хурлаар сургуулийн хүрээнд явагдах сургалт, дадлага болон бусад арга хэмжээний удирдлага, зохион байгуулалт, ар талын хангалт зэргийн тооцоог боловсруулав. Хааны эрэлд-2019  сургууль 2019 оны 6 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд болох бөгөөд одоогийн байдлаар 1700 гаруй цэргийн алба хаагч оролцох урьдчилсан тооцоо гарчээ. Тэд команд штаб, рот, салаадын хээрийн сургууль, штабын сургалт, энхийг сахиулах чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэгт хуваарилагдан оролцох юм. Энхийг сахиулах чадавхыг нэмэгдүүлэх сургалтад усны сургалт, тусгай үүргийн бэлтгэл сургалт, амьд гарах арга ухааны сургалт, гар хийцийн тэсэрч, дэлбэрэх төхөөрөмжтэй тэмцэх сургалт, мэдээлэл олзворлох, агаараас тандах, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах, байр зүйн сургалт, иргэдийн үймээнийг зохицуулах арга, техник эзэмшүүлэх сургалт зэрэг багтаж байна.

ГАДААДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ТОО ТӨЛӨВЛӨСНӨӨС ДАВСАН

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ЭДАСТ-ийн дарга, дэд хурандаа Т.Буянбат:
-Одоогоор 40 гаруй улсад урилга явуулсан бөгөөд урьдчилсан байдлаар 1700 орчим цэргийн алба хаагч оролцохоос 700 гаруй нь гадаадын цэргийн алба хаагч байна. Энэ удаагийн сургуулийн онцлог нь байр зүйн хичээл шинээр нэмэгдсэн. Мөн усны сургалтыг Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн явуулах болсон. Сургуульд оролцох гадаадын цэргийн алба хаагчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан тэдний ая тухтай байх орчин нөхцлийг сайжруулахын тулд халуун ус, ариун цэврийн өрөө, бусад барилга байгууламжийг шинээр барих асуудал хөндөгдөж байна.

Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар манай төвийн боломжоос тус сургуульд оролцох гадаадын цэргийн алба хаагчдын тоо давчихаад байна гэсэн үг.

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг сургуулийн зардалд нэмэлтээр тусгах нь чухал байна. Манай төвийн багш нар бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдахаас гадна мэргэжлийн батальонуудаас гадаад хэлний мэдлэг, туршлагатай цэргийн алба хаагчдыг 4 дүгээр сараас сургагч багшийн дамжаанд хамруулан уг сургуульд багшаар томилохоор бэлтгэл ажлаа базааж байна

ХААНЫ ЭРЭЛД“ СУРГУУЛЬ НЬ АЗИ-НОМХОН ДАЛАЙН ХАМГИЙН ТОМ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын олон улсын сургалтын хэлтсийн мэргэжилтэн Стивен Такекоши:
-Манай командлал нь “GPOI“ буюу “Даян дэлхийн энхийн төлөө санаачилга“ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөр Хааны эрэлд-2019  сургуулиар дамжуулан танай улсад 2006, 2007, 2017 онд хэрэгжсэн бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа хэрэгжих гэж байна. Хөтөлбөрийн гол зорилго нь цэргийн алба хаагчдын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны арга, туршлагыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг. Энэ жилийн Хааны эрэлд-2019 сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд гэлтгүй дэлхийн хэмжээнд “GPOI“-оос зохиож байгаа хамгийн том олон улсын сургууль юм. Бид өмнө нь Непал, Индонез, Малайз, Камбож, Филиппин зэрэг оронд энхийг сахиулах ажиллагааны туршлагыг нэмэгдүүлэх сургалт явуулж байсан ч энэ удаагийнх шиг олон орон хамруулсан сургалтыг хийж байгаагүй.

Сургуульд шинээр нэмэгдэж байгаа байр зүйн сургалт, дадлагын талаар тодотгоход, уг сургалт, дадлагыг биечлэн удирдахаар томилогдоод байгаа Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Д.Эрдэнэчингис “Газар оронд зүг чигээ олж баримжаалах, ахлах даргын заасан цэгт зөв очих гээд цэргийн алба хаагчийн хувьд эзэмших ёстой чухал мэдлэгийн нэг нь байр зүй юм. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн сургалт дадлага манай улсад орхигдоод байна. Цаашдаа Зэвсэгт хүчний хэмжээнд байр зүйн сургалтыг тогтмол явуулах бэлтгэл ажлыг хангах давхар зорилготойгоор сургалт явагдана“. “Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд сургалт явагдах бөгөөд зүг чиг тодорхойлох, луужин ашиглаж тодорхой цэгт хүрэх, нөгөө хүнийхээ байршлыг олох зэрэг олон төрлийн хичээл сургалтад багтсан“ гэж онцлов.

Тус сургалтад Монголын талаас хоёр салаа 12 хоногийн хугацаанд хамрагдах бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гурав, АНУ-ын Үндэсний гвардын гурван сургагч багш тус тус оролцох аж. Харин усны сургалтын тухайд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн зохион байгуулалт, төлөвлөлтийн офицер, ахмад Б.Мөнхбилэг Монгол Улсаас НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдад Нил мөрөнд хүмүүнлэгийн цуваа халдлагад өртсөн тохиолдолд хэрхэн хариу үзүүлэх, авран туслах ажиллагааг түргэн шуурхай явуулах дадлага, чадварыг эзэмшүүлэх зорилгоор энэхүү сургалтыг төлөвлөсөн. Өмнө нь энэ төрлийн сургалтыг Таван толгойн бүс нутагт явуулдаг байсан ч усны түвшин доогуураас сургалтын үр дүн хангалтгүй байсан. Тиймээс цагийн байдалд илүү ойртуулах мөн Зэвсэгт хүчний бусад ангийн оролцоог уг олон улсын сургуульд нэмэгдүүлэх үүднээс Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийг түшиглэн Сэлэнгэ мөрний орчим хийхээр болсон гэв.

Хааны эрэлд-2019-д одоогийн байдлаар 40 гаруй орон оролцохоор төлөвлөгдөөд байгаа бөгөөд “GPOI“-ийн санхүүжилтээр 16 орон оролцох ажээ. Тэр дундаа Гана болон Казахстан улсад урилга илгээгээд байгаа бөгөөд Казахстан улс салаадын хээрийн сургуульд цэргийн алба хаагчдаа оролцуулах магадлалтай байгаа ажээ.

Эх сурвалж: “Соёмбо“ сонин, ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ

 

Үйл явдалын хуанли
JUNE 2019
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Статистик
Нийт зочид 4926706
Өнөөдөр зочилсон 3397
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.