Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
И-мэйлийн жагсаалт
И-мэйл
 
ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
2019 оны 01 сарын 18 | enkhtuvshin
   

БХЯ-ны Цэргийн төв эмнэлэг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлийнхэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Харин улс орон даяар томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, улмаар нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны хүрэлцээ дутмаг байгаа энэ үед зөвхөн салбарын бие бүрэлдэхүүний хүүдүүд гэлтгүй нэмэлт ор дэлгэж, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим хорооны хүүхдүүдэд үзлэг, оношлогоо хийх, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг үзүүлж байна. Цэргийн төв эмнэлгээс хэрэгжүүлж байгаа энэхүү үйл ажиллагаатай Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар энэ сарын 17-ны өдөр танилцлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл \"Энэ сарын 16-ны байдлаар томуу, томуу туст өвчний улмаас эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн ачаалал нийслэлд 8,2 хувь, хөдөө орон нутагт 10,6 хувиар нэмэгдэж, хүүхдийн орны ачаалал 23,7 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байгаа аж. Ийм хүнд үед Цэргийн төв эмнэлэг салбарын ачааллаас үүрэлцэж, нэмэлт ор дэлгэж, эх орны ирээдүй болсон хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж байгаад маш их баярлаж байна\" гэдгийг онцоллоо.

Мөн утааны орчныг тооцож, эмнэлгийн хүлээн авах, оношлох өрөө болон хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлж байгаа өрөө, тасалгаанд орчин үеийн агаар шүүгч, цэвэршүүлэгч төхөөрөмжийг байрлуулсан аж. Цаашид тус эмнэлгээс хүүхдийн орыг нэмэгдүүлж, эмнэлгийн зарим өрөө, тасалгааг суллаж, аль болох олон хүүхдийг эмчлэх бодлого барьж байгаа талаар тус эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд танилцуулсан юм.

Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 65 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд амбулаторийн үзлэгээр ажлын өдрүүдэд 90 орчим, амралтын өдрүүдэд 120-130 орчим хүүхдүүд ирж, тус эмнэлгийн хүүхдийн тасгаар үйлчлүүлдэг аж.

 

Үйл явдалын хуанли
MAY 2019
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 4811304
Өнөөдөр зочилсон 3062
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.