Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ТЕНДЕРИЙН УРИЛГА /Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Цэргийн төв эмнэлгийн хэрэгцээт эм, ороох боох материал нийлүүлэх/
2017 оны 03 сарын 24 | enkhtuvshin
   

Огноо: 2017оны 03 дугаар сарын 22
Тендер шалгаруулалтын нэр: Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Цэргийн төв эмнэлгийн хэрэгцээт эм, ороох боох материал нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: БХЯ/201700004 / дахин тендер /

Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос эм, ороох боох материал нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Багц тус бүрийн хувьд санал болгож байгаа үнийн дүнгийн 100%-ийн үнийн дүнтэй тэнцүү хэмжээний борлуулалтын орлоготой байх.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц тус бүрийн хувьд санал болгож байгаа үнийн дүнгийн 100%-ийн үнийн дүнтэй тэнцүү хэмжээний түргэн хөрвөх чадвартай хөрөнгөтэй байх.
  • Тендерийн хамт : 1-р багцад 181,878.00 төгрөг, 2-р багцад 10,295.00 төгрөг, 3-р багцад 672,042.00 төгрөг, 4-р багцад 735,743.25 төгрөг, 5-р багцад 367,419.00 төгрөг, 6-р багцад 33,000.00 төгрөг, 7-р багцад 69,588.00 төгрөг, 8-р багцад 229,065.00 төгрөг, 9-р багцад 2,162,775.60 төгрөг, 10-р багцад 472,500.00 төгрөг, 11-р багцад 157,500.00 төгрөг, 12-р багцад 20,850.00 төгрөг, 13-р багцад 61,836.00 төгрөг, 14-р багцад 89,280.00, 15-р багцад 22,500.00 төгрөг, 16-р багцад 8,775.00 төгрөг, 17-р багцад 11,478.00 төгрөг, 18-р багцад 44,232.00 төгрөг, 19-р багцад 39,300.00 төгрөгний мөнгөн дүн бүхий банкны баталгаа тус тус ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13.30 цагт Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын байрны 1 давхрын хурлын танхимд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Тендерийн баримт бичиг худалдан авах үнийг БХАҮН ТӨААТҮГ-ын Хаан банкин дахь 50 99 98 00 55 тоот дансанд тушаана.

Баянзүрх дүүрэг, Дандарбаатарын гудамж, 16 дугаар хороо, Засгийн газрын 7 дугаар байрны дэргэд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын байрны 2 давхрын 2 тоот өрөө. Утас: 95584084, Г.Хандмаа

 

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6219011
Өнөөдөр зочилсон 345
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.