Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ТЕНДЕРИЙН УРИЛГА /Батлан хамгаалахын хэрэгцээт эм, ороох боох материал нийлүүлэх/
2017 оны 02 сарын 24 | enkhtuvshin
   

Огноо: 2017 оны 02 дугаар сарын 24 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Батлан хамгаалахын хэрэгцээт эм, ороох боох материал нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: БХЯ/2017-03


БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Батлан хамгаалахын хэрэгцээт эм, ороох боох материал нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна. Төлбөрийг БХЯ-ны харъяа Барилга захиалагчийн албаны Хас банкны 5000 90 5256 тоот дансанд тушаана.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Тендерт ирүүлсэн санхүүгийн тайлангийн аль нэг жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгосон үнийн дүнгээс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн 2015, 2016 оны тайлан ирүүлнэ

Санал болгож буй үнийн дүнгийн 100%-иас багагүй хэмжээний ижил төстэй бараа, ажил, үйлчилгээг сүүлийн 3 жилд дор хаяж нэг удаа гүйцэтгэсэн байна;

Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03 дүгаар сарын 27-ны өдрийн 11.30-т нээнэ.

Гадаадын этгээдийг оролцуулахгүй.

Давуу эрх олгоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


БАТЛАН ХАМГААЛАХ яам
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Дандарын гудамж -51,
Засгийн газрын 7 дугаар байр, 221 тоот,
Утас:263263

 

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6219141
Өнөөдөр зочилсон 475
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.