Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН 2015, 2016 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
2016 оны 06 сарын 21 | enkhtuvshin
   

УИХ-ын гишүүн Ц.Цолмон 2014 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Энэ хугацааны онцлох ажлуудаас тоймлон хүргэе.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

1. "БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГЫН ҮНДЭС" БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА


1998 онд батлагдсан "Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс" баримт бичгийг 2015 онд УИХ-ын 85 дугаар тогтоолоор "Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичиг нэртэйгээр шинэчлэн баталлаа. Шинэчлэн батлагдсан "Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичигт улс орны батлан хамгаалах асуудлыг тогтолцоогоор нь авч үзэж, бодлогын чиглэл, үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлсноороо онцлог. Нөгөө талаас батлан хамгаалах цэргийн чиглэлийг нарийвчлан тодорхойлж, цэргийн байгууллагын тогтолцоо, түүний бүрэлдэхүүн дэх байгууллагуудын эрх зүйн үндсийг тодорхойлсон. Монгол Улсын цэргийн байгуулал нэгдмэл байх нь үндэсний язгуур эрх ашигт нийцнэ гэж үзэн хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагыг цэргийн байгуулалын тогтолцоонд хамааруулж, эдгээр байгууллага тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулах, дайны байдал зарламагц Зэвсэгт хүчний бүтцэд шилжихээр тусгалаа.

"Батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичиг шинэчлэн батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалах яам, түүний харьяа агентлаг, Зэвсэгт хүчний анги байгууллагуудад сурталчлах ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүллээ. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон БХИС, Зэвсэгт хүчний 014, 015, 032, 065, 084, 089, 124, 189, 284, 310, 314, 337, 350, 353 ангиудад, бусад удирдлагууд Зэвсэгт хүчний 016, 017, 142, 120, 326, 013, 150, 303, 123 дугаар ангид тус тус ажиллалаа.

2.БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2015 онд Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг шинэчлэн батлагдсанаар батлан хамгаалах салбарын багц хуулийг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан.  Энэ хүрээнд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн бөгөөд өдгөө энэ цаг үед УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг амжилттай хийгээд байна. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд батлагдан гарна гэдэгт салбарынхан найдан хүлээж байгаа юм. Багц хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд БХЯ, ЗХЖШ-т хэд, хэдэн удаа уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн санаачилсан "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ ажлын хүрээнд Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.

ӨРГӨЖИН БЭХЖИЖ БУЙ ЗЭВСЭГТ ХҮЧИН

2015, 2016 онуудад УИХ-ын төвшинд батлан хамгаалах салбарын хууль шинэчлэн батлуулах явц амжилттай, үр дүнтэй байснаас гадна Засгийн газрын хуралдаанаар салбарын ач холбогдол бүхий хэд, хэдэн шийдвэр гаргууллаа.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Бүтээн байгуулалтад оролцох мэргэшсэн анги, салбаруудыг бүсчлэн байгуулж, бүс нутгийн хөгжлийг дэмжинэ" гэсэн арга хэмжээний хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллав. Улс орны бүтээн байгуулалт, энхийг дэмжих ажиллагаа болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий "Барилга-инженерийн батальон"-ыг Архангай, Говь-Алтай аймагт байгуулахаар боллоо. Мөн Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний барилгын тусгай салбарыг "Барилга-инженерийн батальон" болгон өргөтгөх, энхийг дэмжих ажиллагааны бригадын штаб, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний ангийг түшиглэн цэргийн II шатны эмнэлэг байгуулах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүллээ. Мөн Засгийн газрын 2015, 2016 оны зургадугаар сар хүртэлх хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн "Тусгай томилолтын уулын рот"-ыг батальоны бүтэц, орон тоонд шилжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлээд байна.

"Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг 2016-2020 онд нэмэгдүүлэх хөтөлбөр"-ийг эцэслэн боловсруулж Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулсан.

ЗХЖШ, БХИС, "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨААТҮГ, "Монгол цэргийн музей" "Бөртэ" ТӨҮГ зэрэг байгууллагуудын бүтэц, орон тоог тус тус шинэчлэн боловсруулж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулан мөрдүүлж байна.

Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчдын албан тушаалын ангилал, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоох асуудлыг боловсруулж Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулсан.

ЧАДВАР ТЭЛСЭН БЭЛТГЭЛ СУРГАЛТ

Батлан хамгаалах салбарын хэмжээнд 2015 онд Монгол Улсын бүх 330 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нартай "Цэргийн бэлтгэл сургуулилт"-ыг амжилттай зохион байгуулав. 2015 онд нийт 12 олон улсын болон хамтарсан сургалт, дадлагыг амжилттай зохион байгуулсан байна. "Хааны эрэлд-2016" олон улсын сургуульд энэ жил 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаа нь олон сургуулийн нэр хүнд, цар хүрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсний илрэл юм. Монгол Улс, ОХУ-тай "Сэлэнгэ-2015", БНХАУ-тай "Анчин бүргэд-2015", Америкийн Нэгдсэн Улстай "Баланс мажик", Бүгд Найрамдах Турк Улстай "Нүүдэлчин дайчид", Япон улстай "Зам-2015" сургалт, дадлага сургуулиудыг өнгөрсөн онд амжилттай зохион байгууллаа. Энэ жил ч мөн адил олон улсын болон хамтарсан сургалт дадлага үргэлжлээд явна.

ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН ЭНХИЙН АЖИЛЛАГАА

Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь дэлхий дахин, бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох үйлсэд Монгол Улсын оролцоог илэрхийлсэн нэрийн хуудас болж байгаагийн зэрэгцээ нөгөө талаар үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагтаа дэмжлэг үзүүлж байгаа хэрэг юм.  Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 14 жилийн хугацаанд НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 13 000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах, олон улсын сургалт дадлага зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн 2015 онд 50 дугаар тогтоол, 2016 онд 80 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан. Зэвсэгт хүчнээс 2015-2016 онд Афганистан, Өмнөд Судан, Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мандаттай олон улсын цэргийн ажиллагаанд 6 цэргийн багт 1384 цэргийн алба хаагч, цэргийн ажиглагч, холбогч офицероор 32 цэргийн алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байна.

Мөн 2015 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны Форумыг Монгол Улс даргалах хугацаанд ЕАБХАБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт БХЯ-наас томилогдсон цэргийн зөвлөх ажилласан. Украйн дахь ЕАБХАБ-ын ажиглагчдын тусгай багийн бүрэлдэхүүнд Монголын мэргэжилтэн үүрэг гүйцэтгэсэн байна.

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ-БҮТЭЭЛЧ ШИЙДЭЛ

Батлан хамгаалах салбарт алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд 2015 болон 2016 онуудад анхаарч ажиллалаа. Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаар тэтгэврийн хэмжээг 2016 оны оны зургаддугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулах зорилтуудыг хангах зорилгоор Батлан хамгаалахын сайдын тушаалаар:

  • Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр,
  • Цэргийн алба хаагчийн орон сууц хөтөлбөр,
  • Цэргийн алба хаагчдыг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулахад баримтлах журам"-ыг тус тус батлуулж ажилтан алба хаагчдыг орон сууцжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хааг

Үйл явдалын хуанли
NOVEMBER 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Статистик
Нийт зочид 5387043
Өнөөдөр зочилсон 1339
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.