Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Батлан хамгаалах яамны мэдээлэл
2020 оны 01 сарын 17 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан төвийн зургаан дүүргийн 381 цэгт түлш түгээж байна.

2020 оны 01 сарын 17 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарын "Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах нь" сэдэвт цугларалтыг 2020 оны 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам Өмнөгөвь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран орон нутагт хоёр дахь удаагаа зохион байгуулж явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

2020 оны 01 сарын 10 | enkhtuvshin
   

"Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр"-т Нийслэлийн ерөнхий боловсролын 124 сургуулийн дунд, ахлах ангийн 28238 сурагчийг хамруулсан нь хамрагдвал зохих сурагчдын 86,4 хувийг эзэлжээ. Сургалтын хоёр дахь шатанд зөвхөн аймгийн төвүүдийн ерөнхий боловсролын 170 орчим сургуулийн дунд, ахлах ангийн 24700 гаруй сурагчийг хамруулаад байна. Цаашид энэхүү хөтөлбөр 2024 оныг дуустал үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны хамтарсан тушаалаар батлан амжилттай хэрэгжүүлээд байна. Тус хөтөлбөр хэрхэн биеллээ олж, ажил хэрэг болсон, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.

2019 оны 12 сарын 30 | enkhtuvshin
   

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагч, ахмад буурлуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.

2019 оны 12 сарын 28 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд алба хааж, ажиллаж буй генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагч, чөлөөнд байгаа ахмад буурлууд, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхэндээ 2020 оны шинэ жилийн мэндчилгээг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

2019 оны 12 сарын 27 | enkhtuvshin
   

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 10 дугаар ээлжийн цэргийн баг долоон сарын хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ.

2019 оны 12 сарын 20 | enkhtuvshin
   

Монгол Улс, Австрали улсын Батлан хамгаалах яамд хоорондын зургаа дахь удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 2-3-ны өдрүүдэд Австрали улсын нийслэл Канберра хотод амжилттай зохион байгуулагдав. 

2019 оны 12 сарын 16 | enkhtuvshin
   

Шинэ оны босгон дээр Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ЗХЖШ, ҮБХИС хамтран улсын хэмжээн дэх Ерөнхий боловсролын 802 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулж эхэлж байна.

2019 оны 12 сарын 14 | enkhtuvshin
   

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 16 дахь зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөв. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, АНУ-ын талаас Батлан хамгаалахын сайдын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах, Төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён Хейно Клинк нар тэргүүлэн, Штабын дарга нарын нэгдсэн хороо, Энэтхэг, Номхон далайн командлал, Аляскын Үндэсний Гвардын холбогдох ажилтнууд оролцов.

2019 оны 12 сарын 14 | enkhtuvshin
   

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албаа үлгэр жишээ хааж байгаа дайчдын шинэ жилийн баярын арга хэмжээг ЗХЖШ-аас хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги бүрээс гурван шилдгийн шилдэг цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч уригдсан энэхүү хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, ҮБХИС-ийн удирдлагууд оролцсон юм.

Үйл явдалын хуанли
JULY 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 6118263
Өнөөдөр зочилсон 667
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.