Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Батлан хамгаалах яамны мэдээлэл
2019 оны 12 сарын 06 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг Цэргийн төв эмнэлэг гар бөмбөг, сагсан бөмбөг, бадминтон гэсэн гурван төрлөөр зохион байгуулав. Энэ жил бадминтоны спортыг Зэвсэгт хүчинд сурталчлан хөгжүүлэх, бие бүрэлдэхүүнийг идэвхтэй хичээллүүлэх зорилготойгоор тус тэмцээнийг зохион байгуулсан нь онцлог байв. 

2019 оны 12 сарын 06 | enkhtuvshin
   

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 98, цэргийн эрдэм судлалын 60, БХЯ-ны ШУТЗ байгуулагдсаны 30, БХЭШХ байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн цуглаан, ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БХЭШХ-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид оролцсон юм.

2019 оны 11 сарын 29 | enkhtuvshin
   

 

УлаанбаатарНҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аяныг  “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор эхлүүлж байна. Энэ жилийн 16 хоногийн аяныг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа олон салбарууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Цагдаагийн Ерөнхий газар тэргүүлэх үүрэгтэйгээр зохион байгуулж байна.   

 

2019 оны 11 сарын 29 | enkhtuvshin
   

Монгол Улсын Их Хурлаас 2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсан бөгөөд энэхүү хуулийн дагуу Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулжээ. Уг төлөвлөгөөг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд гардуулан өглөө.

2019 оны 11 сарын 29 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт, дэд хурандаа Р.Энхболд, “Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Батбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын Бодлогын хэлтсийн бүтэц, орон тооны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Пүрэвсан, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Бүрэнтөгс, ХХЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батсайхан, ОБЕГ-ын Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга-Ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ нарын 11 хүнд албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

2019 оны 11 сарын 02 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын даргын тушаалаар БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Ганбат нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

2019 оны 10 сарын 30 | enkhtuvshin
   

УИХ-аас 2018 оны зургадугаар сарын 27-нд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг баталсан байдаг.  Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого баримт бичиг, Батлан хамгаалах багц хуулиудтай нийцүүлэн улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулах юм.  Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг өнөөдөр /2019.10.29/ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд гардуулан өглөө. Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, Цэргийн штабын хамт олон  Монгол Улсын анхны Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулснаа батлуулан хүлээн авлаа.

2019 оны 10 сарын 26 | enkhtuvshin
   

БНХАУ-ын У Хань хотод Дэлхийн цэргийн спортын зуны 7 дугаар их наадам зохион байгуулагдаж байна. Тус наадамд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан “Алдар” спорт хорооны 82 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэдэнтэй уулзаж, У Хань хотын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж амжилт гаргахыг хүслээ.

2019 оны 10 сарын 21 | enkhtuvshin
   

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөгийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, албан ёсны хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлэх проткол, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

2019 оны 10 сарын 11 | enkhtuvshin
   

Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, оролцоо тасралтгүй нэмэгдэж, Монголын цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар дэлхий дахинаа энх амгалан байдлыг сахиулах, шинэ тулгар тусгаар улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирснээр манай улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь баталгаажин бэхжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдал баттай хангагдах нөхцлийг бүрдүүлж байна.

Нийт хуудас - 131   
1
Үйл явдалын хуанли
DECEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Статистик
Нийт зочид 5436021
Өнөөдөр зочилсон 1169
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.