Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2019 оны 09 сарын 18 | enkhtuvshin
   

НУ-ын Аляска мужийн Үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, бригадын генерал Жозеф Ж.Стрефийг 9 дүгээр сарын 18-ны өдөр БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нар тус бүр хүлээн авч уулзлаа.

2019 оны 09 сарын 18 | enkhtuvshin
   

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа хангаж дуусаад өдгөө газар орныг зориход бэлэн боллоо. 

2019 оны 09 сарын 17 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг Төв аймагт сурталчлав.

2019 оны 09 сарын 14 | enkhtuvshin
   

БНСУ-ын Сөүл хотноо 2019 оны 9 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Сөүлийн батлан хамгаалах аюулгүй байдлын уулзалт”-д Монгол Улсаас Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж оролцлоо.

Солонгосын хойг, Зүүн Хойд Ази, Ази Номхон далайн бүс нутгийн төдийгүй дэлхий дахины аюулгүй байдлын нөхцөл, улс орнуудын баримталж буй аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцдэг “Сөүлийн батлан хамгаалах аюулгүй байдлын уулзалт”-ыг БНСУ-ын Батлан хамгаалах яам 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон улс орнуудын дэд сайдын түвшинд зохион байгуулдаг юм. 

2019 оны 09 сарын 04 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны удирдлагууд өнөөдөр Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн билээ. Монгол Улсын хэмжээнд 1939 оны Халхын голын байлдаанд оролцож, эх орон, тусгаар тогтнолоо сахин хамгаалсан олон баатарлаг хөвгүүд, охидоос энх тунх байгаа нь ердөө таван ахмад дайчин байдаг гэнэ. Тэдний дөрвийг нь өнөөдөр Батлан хамгаалах яаманд хүлээж авсан бол 102 настай ахмад дайчин Ш.Багаажавт БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир гэрт нь очиж хүндэтгэл үзүүлсэн юм. 

2019 оны 09 сарын 03 | enkhtuvshin
   

1939 оны Халхын байлдаанд оролцож, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн ахмад дайчин Г.Батмөнх, Ц.Чимэдцэрэн, Д.Шагдар, В.Аюурзана нарын дөрвөн бууралд Батлан хамгаалахын яамныхан хүндэтгэл үзүүллээ. 

2019 оны 09 сарын 03 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн баярын энэ өдөр БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, нийслэлийн удирдлагууд, "Орос дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгийнхэн Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, "Орос дахь Монголын анд нөхөд" нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа В.А.Бабушкин, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков, ЗХУ, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар В.П.Савиных, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан болон баатруудын үр хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо. 

2019 оны 09 сарын 02 | enkhtuvshin
   

ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай санал солилцлоо. 

2019 оны 09 сарын 02 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн төлөөлөгчид уригдан оролцож байна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа В.А.Бабушкин, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков, ЗХУ-ын сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар С.В.Петрович болон ЗХУ-ын болон БНМАУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа нарын төлөөлөгчдийг БХЯ-нд хүлээн авч уулзлаа. 

2019 оны 09 сарын 02 | enkhtuvshin
   

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэг, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит ҮБХИС-ийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол боллоо. Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд тус сургуулийн 1985-1989 оны сонсогч, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар оролцож, эрдэмтэн багш, сонсогч оюутнууд, сурагчид, тэдний ар гэрийнхэнд баярын мэнд хүргэсэн юм.

Нийт хуудас - 133   
1
Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186209
Өнөөдөр зочилсон 759
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.