Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
И-мэйлийн жагсаалт
И-мэйл
 
Мэдээ, мэдээлэл
2019 оны 05 сарын 24 | enkhtuvshin
   

Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа.

2019 оны 05 сарын 24 | enkhtuvshin
   

Төрийн захиргааны төв байгууллагуудын дунд явагддаг “Засгийн газрын цом-2019” спортын тэмцээн энэ сарын 15-19-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт явагдлаа. Тэмцээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон 13 яамны нийт 500 гаруй төрийн албан хаагч өрсөлдсөн юм

2019 оны 05 сарын 20 | enkhtuvshin
   

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Номхон далай дахь Агаарын цэргийн хүчний командлагч, генерал Чарльз Браун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэр бээр уулзалтын эхэнд хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа олон хэлбэрээр амжилттай өрнөж, тодорхой үр дүнд хүрснийг дурдаад хамтын ажиллагааны бас нэгэн чухал чиглэл нь агаарын цэргийн харилцаа гэдгийг онцолсон юм. 

2019 оны 05 сарын 20 | enkhtuvshin
   

Аугаа эх орны дайны ялалтын 74 жил, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн явган жагсаалыг ОХУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан БХЯ, ЗХЖШ, Оросын шинжлэх ухаан, соёлын төв болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 9-ны өдөр зохион байгууллаа. Дэлхийн ll дайн, Халхын голын байлдаан болон Чөлөөлөх дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны болон төрөл төрөгсдийнхөө хөргийг барин оролцдог энэхүү жагсаал нь Офицеруудын ордноос маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явагдсан. 

2019 оны 05 сарын 06 | enkhtuvshin
   

Монгол Улс, БНЭУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Уулзалтад манай улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын АУГ-ын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид, БНЭУ-ын талаас БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Мохиндер Пратан Сингх, БНЭУ-ын БХЯ-ны Төлөвлөлт хариуцсан Тэргүүн Төрийн нарийн бичгийн дарга Бхарат Кера, БНЭУ-ын БХЯ-ны Олон улсын бодлогын газрын зөвлөх, хурандаа Сачин Мехта, БНЭУ-ын Хуурай замын цэргийн штабын газрын дарга, бригадын генерал Навин Сачдева тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

2019 оны 05 сарын 06 | enkhtuvshin
   

2019 оны нэгдүгээр ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдыг татах ажил эл өдрүүдэд улс орон даяар өрнөж байгаа билээ. Хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах хариуцлагатай агаад хүндтэй албанд мордохоор зэхсэн мянга мянган залуус эх орныхоо өнцөг булан бүрт “чуулж” байна. 

2019 оны 05 сарын 03 | enkhtuvshin
   

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Мохиндер Пратан Сингхийг хүлээн авч уулзлаа.

Тэр бээр уулзалтын эхэнд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2000 оноос идэвхтэй хөгжиж эхэлснийг дурдаад олон улсын хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн, эртний соёлт Энэтхэг улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа нь манай улсын батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлж байгааг онцлов. 

2019 оны 05 сарын 03 | enkhtuvshin
   

“Монгол үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан Батлан хамгаалах төв архивын 80 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж буй монгол бичгийн уралдааны удирдамж

НЭГ. ЗОРИЛГО
Үндэсний Монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ҮБХИС-ийн багш, судлаач, оюутан, сонсогч, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчдын дунд Монгол бичгийн уралдааныг зарлаж байна. 

2019 оны 04 сарын 29 | enkhtuvshin
   

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын "Дөл" тэмцээн ҮБХИС-ийн материаллаг баазыг түшиглэн явагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон холбогдох албаны хүмүүс, ЕБС-уудын удирдлага, багш, сурагчид, тэмцээнд оролцож буй баг тамирчдын ар гэрийн төлөөлөл оролцов.

2019 оны 04 сарын 29 | enkhtuvshin
   

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр зохион байгуулдаг ээлжит бага хурал энэ жил найм дахь удаагаа болж байна. Тус бага хуралд дэлхийн орнуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаач, шинжээчид, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл гээд 111 орны 1000 гаруй зочид төлөөлөгч оролцжээ.

Нийт хуудас - 127   
1
Үйл явдалын хуанли
MAY 2019
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 4811169
Өнөөдөр зочилсон 2927
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.