Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   БЯЦХАН УЧИРЛАЛ
БЯЦХАН УЧИРЛАЛ
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Дорноговь аймгийн Сайншанд сумын III багийн өндөр настан, 1939 оны Халхын голын, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Д.Лувсанзундуй манай сонинд “1921-1924, 1939, 1945 онуудын дайн тулааны тухай ахмад дайчны эргэн санах дурсамжууд” нэртэй бяцхан ном хэлбэрийн материалыг 2009 онд ирүүлсэн юм. Буурал дайчны энэхүү материалыг хэвлэн нийтлэх боломж олдолгүй бүтэн 5 жилийг элээжээ. Аливаа зүйлд “Хувьсгалын тохироо” гэж бидний ярьж хэвшсэн шиг цаг хугацаа байдаг бололтой. Ийм цаг хугацаа нь яг одоо таарч байгаа учраас Д.Лувсанзундуйн бичсэн “Монголын ардын армийн түүхэн замнал”, “Халхын голын дайны түүхэн ялалт”, “ЗХУ-ын эх орны аугаа их дайны тухайд”, “1945 оны Чөлөөлөх дайны ялалтыг хангасан нь”, “Дайн муу үр дагавар, байнгын бараан сүүдэртэй байдгийн нэгэн баримтыг дурдахуй”, “Ардын армитай холбоотой явсан амьдрал, хөдөлмөрийн он жилүүд”, “Ажил, амьдралын он жилүүдийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн минь үнэлэмжүүд” гэсэн 8 дэд гарчигтай материалаас “Халхын голын дайны түүхэн ялалт” материалыг нь нийтэлж байна. Энэ ахмад дайчныг миний бие танихгүй. Магадгүй, буурал хорвоогийн жамаар бурхны орноо заларсан байхыг ч үгүйсгэхгүй. Хэрвээ тийм аваас буян болох биз ээ!  Харин эдүгээ амьд сэрүүн, их ялалтынхаа 75 жилийн ойтой золгож байгаа бол түүн шиг баяр бахдал юусан билээ. Тийм байгаасай л гэж хүсэх байна.

          Дашрамд тэмдэглэхэд Д.Лувсанзундуй Халхын голын дайны ялалтын 25 жилийн ойгоор буюу 1964 онд Дорнод аймгийн “Бунхан толгой”-д Зөвлөлтийн баатарлаг нисгэгчдэд зориулсан Гэрэлт хөшөөг босгоход цэрэг дайчдаа удирдан ажилласан гавьяатай нэгэн аж. 1921 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд эхээс мэндэлсэн тэрбээр эх орны дайны жилүүд буюу 1941-1943 онд ЗХУ-д цэргийн сургуульд суралцаж, 3 удаагийн дайны гамшгийг биеэр туулсан ахмад дайчин юм байна.

 

Дэд хурандаа Г.БААТАРНУМ

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 07 сарын 30 )
Үйл явдалын хуанли
DECEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Статистик
Нийт зочид 5436063
Өнөөдөр зочилсон 1211
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.