Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   726 ХҮН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЖЭЭ
726 ХҮН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЖЭЭ
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Манай эх орны зүүн хязгаар Хамар даваа, Баянцагааны нуруу, Талын манхан, Хайлааст манханд болсон тулалдааны тухай яриаг сонсож Халхын голд очиж үзсэн хэнд ч чухам энэхэн хэсэг газарт саруул дэлгэр эх орны маань хувь заяаны төлөө амь өрсөн тулалдаж дээ гэж аргагүй бодогдоно. Түүхт үйлс бүхэн өөрийн дурсгалаа үлдээдэг. Домогт Халхын голын дагуух олон арван километр үргэлжилсэн элсэн манхан гүвээ, толгод, уул, хад бүхэн цэрэг эрсийн хүрз, бууны сум бөмбөгөнд сийчигдэж, олон мянган хүний цус, амь насыг өөртөө шингээн хадгалсан нь одоо ч илхэн харагдана.

            Чухам энд монголын ард түмний эрх чөлөө, аз жаргал, ирээдүйн төлөө анд Оросын ард түмний шилдэг хөвгүүд, охид ахан дүүсийн ариун нандин найрамдлын мөнхийн билэг тэмдэг болон дархлагдсан юм.

            Халхын голын баруун эрэг хөвөө хөшөө, дурсгалаар баян. Ерэн баатрын хөшөө, Танкийн бригадын дарга Яковлевын хөшөө зэргээс гадна хожим Монгол-Оросын дайчдын гавьяаг мөнхөлж үр ач нарынх нь босгосон хөшөө дурсгалын самбар олон бий.

            Монгол-Оросын цэрэг 1939 оны зун японы түрэмгийлэгчидтэй удаа дараа ширүүн тулалдсаны дотор тавдугаар сарын сүүлчээр Номун хаан, Бүрд овооны орчим, долдугаар сарын эхээр Баянцагааны нуруу орчимд дайсанд хүчтэй цохилт өгч байлдааны санаачилгыг гартаа авчээ. 1939 оны наймдугаар сарын 20-нд Монгол-Оросын цэрэг шийдвэрлэх давшилтад орж, японы цэргийг ахар богино хугацаанд бүслэн авч бүрмөсөн бут ниргэсэн юм. Дөрвөн сар үргэлжилсэн Халхын голын дайнд японы эзэн хааны армийн шилдэг анги, нэгтгэл бут цохигдон сүйрч, дайсны 61 мянган цэрэг офицер алагдаж, шархдаж, олзлогдож, 660 нисэх онгоц, олон мянган зэвсэг техник устгагдсан байна.

            Халхын голын дайнд Зөвлөлт-Монголын Зэвсэгт хүчин 18.5 мянган хүнээ алдаж, 200 гаруй нисэх онгоц, бусад техникийн хохирол хүлээсэн юм. Түүхт тулалдааны өдрүүдэд Халхын гол Зөвлөлт-Монголын дайчдын бүх нийтийн баатарлаг үйлс бүтээх тэмцлийн талбар болж байлаа.

            Монгол нутаг руу цэрэг зэвсгийн хүчээр халдан довтолсон япончууд Монгол-Оросын цэргийн хамтарсан хүчинд цохигдож ялагдсанаа хүлээж бууж өгсөн тухай актанд 1939 оны 9 дүгээр сарын 16-нд гарын үсэг зуржээ. Ингэж Халхын голын дайн Монгол-Оросын ах дүү ард түмэн, армиудын хамтын баатарлаг тэмцлийн их ялалтаар төгссөн юм.

            Халхын голын байлдааны ялалтын төлөөх тэмцэлд Монгол-Зөвлөлтийн армийн баатарлаг дайчдын дотроос манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнол, ард түмний зол жаргалын төлөө тулалдаанд халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй тулалдаж хатан зориг, хосгүй баатарлагийн гайхамшигт үлгэр дууриаллыг үзүүлсэн олон арван баатрууд, олон мянган эрэлхэг хүмүүс төрөн гарч мөнхийн алдраа мандуулсан юм. Тэдний гавьяат үйлсийг ОХУ-ын Засгийн газар, манай Засгийн газар өндрөөр үнэлэн хүндэтгэж байдаг билээ.

            Халхын голын байлдааны ялалтад  онцгой баатарлаг гавьяа байгуулсан Оросын Улаан армийн дарга, улс төрийн ажилтан, байлдагч 70 хүнд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар ЗХУ-ын баатар цол шагнасны дотор Зөвлөлтийн цэргийн нисэх хүчний гарамгай дарга, алдарт нисэгч Я.В.Смушкевич, С.И.Грицевец, Г.П.Кравченко нарт Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар цол шагнажээ.

            Мөн ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар Халхын голын дайнд гавьяа байгуулсан улаан армийн 17121 дарга, цэргүүдийг одон, медалиар шагнаж, онцгой гавьяат үйлс бүтээсэн Улаан армийн 6 дивиз, бригадыг Лениний одонгоор, 24 анги, нэгтгэлийг Байлдааны гавьяаны Улаан тугийн одонгоор тус тус шагнан алдаршуулжээ.

            Монгол Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Монгол Ардын Хувьсгалт цэргийн дайчдын дотроос Халхын голын дайнд гавьяа байгуулсан дарга, улс төрийн ажилтан байлдагч 726 хүнийг, Зөвлөлтийн Улаан армийн 326 хүнийг манай төрийн дээд шагнал одон, медалиар шагнажээ.

 

            Мөн байлдаанд онцгой гавьяа байгуулсан Монгол Ардын хувьсгалт цэргийн 6 дугаар морьт дивизийн дарга Лодонгийн Дандар, мөн дивизийн 17 дугаар хорооны хөнгөн пулемётчин Цэндийн Олзвой, мөн дивизийн их бууны дивизионы батарейн улс төрийн удирдагч Лувсандоржийн Гэлэгбаатар нарт БНМАУ-ын баатар цол шагнажээ. Халхын голын дайнд Монгол-Зөвлөлтийн армиудын хамтын баатарлаг тэмцлээр милитарист японы цэргийг бут ниргэсэн явдал нь түүхэн ач холбогдолтой билээ.

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 07 сарын 30 )
Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186339
Өнөөдөр зочилсон 889
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.