Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ДАЙНЫ ҮЕИЙН ЦЭРГИЙН ЭМНЭЛЭГ
ДАЙНЫ ҮЕИЙН ЦЭРГИЙН ЭМНЭЛЭГ
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Халхын голын дайны үед шархтан, өвчтөн эхэлж өөрөө өөртөө, дараа нь цэрэг цэрэгтээ шархны анхны боолт хийж цэргийн санитарч, эмч нарт мэдээлж ангийн эмнэлэг, лазерет, хээрийн госпитальд хүргэж өгдөг ч шархадсан дайчдад эмнэлгийн тусламж үзүүлэхэд маш их бэрхшээл тохиолдож байжээ. Жишээлбэл, фронтын шугамаас батальоны эмнэлэг хүртэл шархадсан хүмүүсийг сувилагч, санитарууд дамжилж явганаар зөөвөрлөж байсан ба батальоны эмнэлгээс хорооны эмнэлэг хүртэл ердийн хөсгөөр (морин тэрэг) татан гаргаж байсан. Халхын голын зүүн эргээс шархдагсдыг завиар гол гатлан госпиталиудад татан гаргаж байв.

   Байлдаан ширүүн болж байсан гол, гол газруудад эмнэлгийн (санитарын) машинууд ажиллаж, өвчтөн, шархтаныг татан гаргаж, хорооны эмнэлгээс дивизийн госпиталь, цааш нь тэргүүн шугамын госпиталь хүртэл хүнд өвчтөн, шархтаныг татан гаргахдаа ирж, буцаж байгаа автомашиныг ашиглаж байсан ба хөнгөн өвчтөн, шархтаныг морь, санитарийн морин тэргээр гол төлөв татан гаргаж байв.

Халхын голын дайны үед шархтан, өвчтөнд цэргийн ангийн эмч нар эмнэлгийн анхны тусламж, шархны эмчилгээ, боолт, ялган оношлолт хийж, Хээрийн хөдөлгөөнт госпиталь, Тамсагбулаг, Баянтүмэн, Өндөрхаан, Улаанбаатарын госпитальд болон ОХУ-ын Читийн цэргийн 321 дүгээр госпитальд яаралтай шилжүүлж цэргийн эмнэлгийн төрөл мэргэжлийн шат дараалсан тусламжийг үзүүлж байжээ. Халхын голын дайны үед шархтан, өвчтөнг байлдааны талбараас цэрэг дайчид, санитарч, сувилагч, эмч нар явган дамжлан тэвэрч, мориор, машинаар ангийн эмнэлэг, хөдөлгөөнт хээрийн 1 ба 2 дугаар госпиталь, Тамсагбулагийн 1100 ортой госпитальд тэндээс эмнэлгийн машинаар, монголын цэргийн эмнэлгийн онгоцоор Баянтүмэн, Улаанбаатарын госпитальд зөөвөрлөн эмчилж байжээ.

Тамсагбулагийн 12 тасагтай, 1100 ортой госпиталиас эмнэлгийн галт тэрэг, вагоноор Тамсагбулаг, Баянтүмэн, ОХУ-ын Соловьёвск,  Борзя, Читаг холбосон нарийн төмөр замаар шууд Өвөр байгалийн цэргийн тойргийн Чита хотод цэргийн 321 дүгээр госпитальд, Тамсагбулагийн госпиталаас шууд нислэгээр Оросын цэргийн хэвтээгээр 6, суугаа 13, шаардлагатай үед 21 хүний багтаамжтай ТБ-3 болон “Дуглас” гэдэг 5-6 онгоцоор хоног тутам шөнийн нислэгээр 6-7 цаг Чита нисч шилжүүлэн эмчилсэн байдаг.

Халхын голын дайны үед шархтан, өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг цэрэг цэрэгтээ, санитарч, цэргийн эмнэлгийн сувилагч, бага  эмч, их эмч, анагаах ухааны доктор, профессорууд, Оросын цэргийн эмнэлгийн генералууд (А.А.Вишневский, Н.Н.Ахутин, В.Г.Мазин), хүний гавьяат эмч, академич, доктор, профессор В.Ичинхорлоо, хүний гавьяат эмч, хурандаа Г.Цэрэнжав, хүний гавьяат эмч, хурандаа Л.Шаравдорж нарын олон арван эмч, мэргэжилтнүүд эмнэлэг, анагаах ухааны мэргэжлийн өндөр түвшин, ур чадвартай үзүүлж байжээ.

1939 оны дайнд армийн хүн эмнэлгийн эмч, ажилчид нь байлдааны талбарт өвчилж, шархадсан олон арван хүмүүсийн амь насыг аварсан юм. Энэ үед их эмч нар дутагдалтай байсан боловч ЗХУ-аас уригдаж ирсэн эмч докторуудын зааварчилга, тусламжтайгаар манай бага эмч нар авхаалж самбаатай ажиллаж, их эмчийн багаж тоног төхөөрөмжийг чадмагаар эзэмшиж байсны үр дүнд  байлдааны талбарт батальонд бага эмчийн, хороонд их эмчийн, хээрийн хөдөлгөөнт госпиталиудад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн тусламж, зарим суурин госпиталь болон Зөвлөлтийн цэргийн госпиталиудад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үзүүлж, өвчтөн шархтаны амь насыг аварч эмчлэн жагсаалд нь оруулж байжээ. Нэг онцлог нь тэр үед бүх дивизийн эмнэлгүүдийг хээрийн хөдөлгөөнт госпиталь болгож өргөтгөн зохион байгуулсан учир дивизийн эмнэлгүүдийн үзүүлж буй тусламж госпиталийн түвшинд хүрч байсан юм. Энэ дайнд манай бие бүрэлдэхүүнээс нийт хохирогчдын 62.8 хувь нь шархдаж байсан бөгөөд 1939 оны 5 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Тамсагбулагийн госпитальд татан гаргалтаар ирж эмнэлгийн тусламж авсан цэрэг, офицер бүгд 420 шархтсанаас 11.5 хувь нь толгойн шархтай, 18.3 хувь нь хүзүү, цээжний хөндийн шархтай, 4.3 хувь гэдэс, хэвлийн хөндийн шархтай, 19.2 хувь нь гарын урт ясны шарх, хугаралттай, 6.7 хувь нь төрөл бүрийн шарх хавсарсан гэмтэлтэй, 4.0 хувь нь доод мөч, хөлийн шилбэ,  дунд чөмөгний хугаралтай байснаас үзэхэд буудлагын зэвсгийн шарх гол байр эзэлж байв.

 

Ч.Чулуунбаатар

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 07 сарын 30 )
Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 5002921
Өнөөдөр зочилсон 1042
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.