Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ҮҮЛЭН БҮСЛҮҮРТЭЙ АЛТАН НӨМРӨГТ СЭВЖИДБАЛБАР ХАЙРХАН
ҮҮЛЭН БҮСЛҮҮРТЭЙ АЛТАН НӨМРӨГТ СЭВЖИДБАЛБАР ХАЙРХАН
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Нүүдэлчин удмын Цэрэндулам овогтой Ванчиндоржийн уугуул нутаг Өмнөговийн Гурвантэс сум. Алтайн өвөр говь заримдаг цөлд хүүхэд насаа үдэж хорин нас хүртэл зевхен ан агнуурын мер хөөж явсан хэдий ч цэргийн алба, тэгэхдээ цэргийн эмнэлэгт улаан тарианы сувилагч (яр тэмбүү устгах дамжлага дээр. Энэ бол 1949-1952 он], улмаар төрсөн нутагтаа сумын анхны хоршоо болон сумын захиргааны дарга. Нэн адармаатай нь гэвэл бага сургуульд ч суралцаагүй атал 1962 онд Монгол Улсын Их сургууль тэр дундаа хүн бурийн шохоорхдог сэтгүүл зүйн ангид оюутан. Дөрвөн жил суралцаж сэтгүүлч мэргэжил эзэмшээд ч мань эрийн аз хийморь хариагүйгээр үл барам МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнд [Цэдэнбал даргын удирдлагаар) хэлэлцэгдэн Намын "Үнэн" сонин, Монголын радиогийн аймагхариуцсан сурвалжлагчаар Өмнөговь, Хевсгөл, Завхан, Архангай, Дорнод зэрэг аймаг дамжин хорин тав, зургаан жил. Өндөр насны чөлөөнд гарсны дараа ч бас мэргэжлийн чвлеөт сэтгүүлч, уран бүтээлч. Ийм нэгэн насан өндөрт гарсан хэрнээ бичсээр суугаа Ванчиндорж гуайн доорхи тэмдэглэлийг нийтэлж байна. Энэ буурлын туурвисан "Тайгад", "Усны үнэр", "Нэмэгтээс прага хүртлэх злдэв учрал", "Гоо марал", "Жирийн хүмүүс", "Говийн хуүхнуүд" бас бус 10 орчим ном хэвлүүлсэн юм билээ.

Энэ удаа Халх голын дайны 75 жилийн ойд зориулж манай "Үндэсний шуудан" сонинд илгээсэн эссэ тэмдэглэлийг нийтэлж байгаа нь анхных бус юм шүу. Монголын сэтгүүлчдийн дээд байгууллагын хамгийн нэр хүндтэй 3000-5000 тегрег дагалддаг эрхэм дипломыг тухайн шагнал анх Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор батлагдсан даруй сэтгүүлчдийн эгнээнд анх удаа ч гэж болох 1971, 1972 онд хоёр дахь ээлжид нь гардаж явсан хүн л дээ, мань өвөө. Монголын сэтгүүлчдийн холбооны хамгийн дээд шагнал (диплом нь гурваас таван мянган төгрег дагалддаг. 1972 оны ханшаар]-ын эзэн болсон төдийгүй эрхэм сэтгүүлч өвөө маань дэлхий дахины хүмүүнлэгийн үйлстний хүндэт өргөмжлөлийг Оросын дуу хоолой радиогийн нэвтрүүлгийн ерөнхий редакцаас хүртсэн монголдоо анхных гэж болох нэгэн эрхэм билээ.

 *             *              *

Мандах нарны элч тал хээрээс улээх аагим халуун салхи, эрүүл цэнгэг агаар, цэцэг ногооны ариун анхилам үнэр танар жигдэрсэн уийм нэгэн жаргалтай өглөөг бишрэн суугаа азай буурлууд нэг л атаархам. Биеийнх нь алжаал алгуур алгуурхнаар илааршин зугаатай бөгөөд ёстой л магнай тэнүүн хеөрөлднөм хөөрхөс. Харин нэгэн зүйлд шохоорхсон нь илт. Тэд чухам юуны учир насаар ахмад, эрүүг нь бүрхэн хоёр шанаа өед ногтолж ургасан мөнгөн сахалтай өвгөний гарчиглан буй сонины шинэ дугаараас юуг нь тэгтлээ анзаараа юм бол. Мань цагаан сахалт "Та минь ээ" гэж дуу алдангаа:

-Путин Ерөнхийлөгч айлчлах нь байна шүү дээ. Алдарт ялалтын 75 жилийн ойд уригдаа юм биз. Яагаав нөгөө гайхал самурайг тонилгосон тэр аугаа их үйл явдлын ялалт үнэхээр сүр жавхаалаг болох нь байна хэмээн суудлаасаа өндөсхийв. Ер нь хэн хүнгүй л "Путин дарга", "Халх голын ялалт" гэсэн дуулианаар шимтэн биширцгээвэй. Хеөрхий савсаг Дангиа (Цаст тайгынхан дархад үндэстнээ ингэж өхөөрддөг)-гийн сэтгэл бүүр ч өег.

-Өвөө нь үнэнхүү догдолж байна. Ай дүү нар минь сонсоцгоо. Эдүгээ он цагийн эрхээр амьдрал алгуурлан холджээ. Жам ёсны учир тавилангаар хадан гэртээ дуудагдах нь өдөр хоногоор тулж ирсэн хэдий ч савсаг Дангиа нь сая хялгасан ногтот чиний уншсан сонины мэдээ сонсоод бие хенгерөн сэтгэл сэргэж эхэллээ. Та нар намайгаа чадал мөхөстөн үг хэл нь чулчраад, бас дуу хоолой нь бүдгэрчихсэн амьтан гэж бүү басагтийдаа. Орь залуу нас дайны талбарт асгарах сум дарийн утаа сөрөн тулалдаж явсан тэр нэгэн зурвас хугацаа яагаад ч вэ ер эртээдхэн шиг л. Жуков жанжин Чойбалсан маршалын гавьяаг би үүрд дурсч явдаг хүн. 1939 оны Халх голын тулалдаанд халуун цус, алтан амиа зориулж улс эх орныг минь аварсан баатарлаг улаан арми Монгол эх орны эрэлхэг хөвгүүдийн ачаар л та бид үр ач, ахан дүүс, ер хэн яангүй л аврагдсан. Он цаг улиран одож, далан хэдэн жил улирсан хэдий ч Халх голд минь хүндэтгэл үзүүлэх нь байна шүү дээ, эрхэм Ерөнхийлөгч Путин.

Путин даргын сургаар сэтгэл догдолсон буурлуудын ярианд алс Завханы уугуул Жамьянсүрэн оролцсон нь эл эссэ тэмдэглэлийн эхлэл ч гэж болох. "Сэвжидбалбар хайрхнаа насан үүрд шүтэгч Сүрэн эцгээрээ бахархнам би" Жамьянсүрэн ийнхүү дуу алдвай. Хөөрхий эцэг нь Халх голын тулалдаанд баатарлаг гавьяа байгуулагсдын нэг. Жамьянсүрэн энэ тэрийг эрэгцүүлэнгээ Халх голд Японыг ялсан 50 жилийн ойд миний аав олны дунд "Солгой" хэмээн алдаршсан Сүрэн минь ч уригдсан юм шүү дээ. Уригдахаар барах вэ "Дайсны эсрэг ялалт байгуулсны төлөө марШал Х.Чойбалсангийн онц буудагч, бас цусан гавьяаны нэгдүгээр зэргийн одон шагнуулсан. Би тэр бүү хэл Улсын баатар цол хүртэх болзол хангасныг минь дивиз командлагч эрхэм анд Лодонгийн Дандар үнэлсэн юм гэж дурссан. Аа, харин энэ удаа Халх голын ойд уригдангаа улсын баатар цол хүртэнэ. Хүртэхээр үл барам гээд л... Гэтэл хүмүүний амьдралд насан эцэслэхийн жам ёс яахын аргагүй дайран өнгөрдөг жамтай юм хойно доо.

Эдүгээ хөөрөлден суугаа Жамьянсүрэнгийн эцэг тийнхүү хорвоог орхисон нь 1988 он юмсан уу... Жамьянсүрэн жолооч нас жар эргэм, Сүрэн гуайн төрүүлж өсгөсөн таван хүүхдийн ууган нь. Тэд эдүгээ цем эрүүл энх аж төрж, ажиллаж, бүтээж яваа юмсанж. Сүрэнгийн тухай дараа (Маршалын онц буудапн) буланд бичих болно.

 НЭГ.ПАВЕЛЫН ЗУРАГНААС ДАРИЙН УТАА ХАНХИЙДЭГИЙМ

Буйр нуурыг хөвөелөн зам гажисхийж Баянцагааны нуруун дээгүүр зоолсхийгээд л Сүмбэрийн отрядад ирэв. Ердөө очуут л Хилийн цэргийн отрядын дарга хурандаа Сүндэвт (эдүгээ генерал) бараалхаж тусламжхүссэн. Ялалтын баярын сурвалжлага бэлтгэх давчуу ажилтай явааг минь ч анзаарав бололтой.

-Тулалдааны гал ид дүрэлзсэн энэ сав нутаг Хамар даваа, Хэрээ уул, Баянцагаан нуруу гээд их замын газар учраас энд ирсэн сэтгүүлч сурвалжлагч болгон бичээд, нэг ёсондоо элэгдчихсэн орчин л доо. Аа харин зүүн тийш их голыг (Халх голыг хэлж байна) гатлан элст манхан тийш аялах нь л танд "олз" олох магадлал илүү биз, Зам зуур сэрэмж алдууз. Ер нь л осолтой шүү... Хөрсөн дор дарагдсан мина, бас бус зэр зэвсэг нүд ирмэхийн зуур л эд бад. Тиймээс ч тийш хэн дуртай нь явах аялал нэг ёсондоо хориотой байдаг. Гэхдээ танд боломж олгоё. Намын төв хэвлэлийн телөөлөгч "Үнэн" сонины сурвалжлагч тандаа ингэж л хүндэтгэл үзүүлэхээс. Аа харин тусгай газарчин дагалдуулах нь зөв...

Жолооч, газарч бид гурав Бойтогт манхан өнгөрөн Ремизовын өндөрлег хавьцаа түр саатсан л даа. Нүдний хараа өртөх тедий ер хаашаа л харна, нүх шуудуу, энд тэндгүй овоолоостой элдэв сумын хонгио төмөр малгай, тэр бүү хэл савхин гутлын түрий дотор хатчихсан хэн нэг талийгаачийн чөмөгний яс... Зам зуур тийнхүү түр саатах чөлеөнд жолооч маань морь харангаа нэг эвхээстэй сонин барьж ирсэн нь анхаарал татав. Теройческая красно армеческий газета."

-Бараг шинээрээ байна шүү дээ. Хаанаас олов?

-Тэрээхэн хөмөг рүү өрөөсөн булан нь элсэнд булаастай нэг хуягт байна. Хаалгыг нь онгойлговол бүхээгний суудалд суугаагаараа хатчихсан цогцос. Өвөр дээрх ширэн цүнхэнд нь энэ сонин. Сэтгүүлч танд баримт болж юун магад хэмээн авчирлаа.

Ширэн цүнхэнд олон арван жил хадгалагдсан ч үг үсэг нь хуучраагүй. Сонины эрхлэгч Д.Ортенберг гэсэн нэр нь ч тов тодхоноороо. Тэнд нийтлэгдсэн
нэг мэдээг гарчиглавал ...Фидюминскийн хорооны тагнуулчид нэгэн олзлогдсон япон цэргийн тухай дурджээ. "Наймдугаар сарын тэр өглее
шөнөжин шивэрсэн борооны тогтоол ус бүсэлхий татам, мэлхий шумуул үүрлэчихсэн нуувчинд сууж байхад нь мөнөөх цэрэг баривчлагдсан бололтой юм. Эсэргүүцэх нь бүү хэл амь алдахын өмнөхөн тэсч ядаад л.

- Чамайг хэн ийм болгочихоо вэ гэж асуухад нь,

- Оросуудын юу хийж байгааг нүдээ ч цавчилгүй харуулд гэж манай дарга тушаасан. Өдержин шөнежин өчнөөн цагийн турш шумуулд соруулаад л сууж байна. Секундын тедий ч хөдөлж болохгүй, хорхой шавьж хазах нь юу ч биш гэж тушаасан... Япон цэрэг ийнхүү ечсөн юмсанж. Улаан армийн дайчид хөөрхий тэр  япон   цэргийг  өрөвдөхийн эрхээр ташмагнаасаа архи аялгалж өгвел "Эхлээд та өерөө балга. Би хүний ганц хүү үхэж болохгүй. Баян эцгийнхээ өв хөрөнгийг залгамжлан өвлөхеер тангарагалсан юм шүү дээ..." Сонины нийтлэлд иймэрхүү баримт дурдсан байж билээ. Манхан дундуур едөржин аялах явцад энэ мэт элдвийг л шохоорхдогсон.

ххх

Орон нутаг дахь сурвалжлагчид төв рүү цуглах далимаар "Үнэн" сониныхоо захидал харилцааны хэлтсийнхэнд мэнд дамжуулах явцад ахмад сэтгүүлч, хэлтсийн ажилтан Чимэддорж нэг л шохоорхонгуй өөдөөс угтангаа,

-Дүү хүү Дорнодын талаас ямар бэлэгтэй ирэв. Ингэж лавлахад нь тэвдэхийн эрхээр Сүмбэрийн төвийнхний өгсөн хэдэн алимыг амсуулахаар цүнхээ онгичих явцад барьц алдан мөнөөх орос сониноо шал руу унагачихав. Уг нь тэр сонинг Түдэв эрхлэгчид сонирхуулахаар нандигнаж явсансан. Харин Чимэддорж урьтан ажигласан төдийгүй шуудхан шүүрч аваад л гарчиглангаа,

-Энэ морьтон хоёр монгол цэргийн зургийг анзаарсан уу. Дотно анд Павел Трошкины минь бүтээл. Сонины эрхлэгч энэ Ортенберг ч бас миний танил. Трошкиныхоо фронтын халуун цэгээс татсан ховор сайхан зургийг өөрийн хариуцсан "Эх орны төлөө" сониндоо нийтэлдэг л байв даа.

-Бас юун "Эх орны төлөө"?

-Яагаав. Халх голын тулалдааны өдрүүдэд ийм сонин нийтлэгддэг байсан. Эрхлэгч нь С.Равдан. Дайны дараа дэслэгч генерал цол шагнуулсан.

-Та тэнд юу хийдэг байв?

-Үсэг өрөгч, хэвлэгч Павелтайгаа      хоёул сурвалжлаганд ч бас явна шүү. Ай, Трошкин үнэнхүү овсгоотойсон. Дайны явцад агаарын дайралт өдөржингөө үргэлжилсэн. Наймдугаар сард шиг санагдана, хоёр талаас гурваас дөрвөн зуун онгоц зэрэг хөөрсөн. Тэд товлосон цэг рүү цохилт өгөх үед манай Трошкин зургийг яг л татсан даа. Тэр едөр Забулевийн онгоц агаарт гэмтэж мань нисгэгч шүхрээр дайсны яг тев дунд нь газардчихаж. Тийм аймшигт мөчид алдарт шонхор Грицевец ганц суудалтай сөнөөгчөөр дэргэд нь газардуутаа л нөхрөө шүүрэн хеөрч аварсан тэр агшныг нь манай Павел дуран авайдаа буулгаж амжсан даа. Тэр Халх голын дайнаас харьж очоод л дэлхийн II дайнд зургийн аппараттайгаа... Энэ тухай Константин Симинов сонирхолтой сайхан найруулал бичсэнийгах нь "Правда" сониноос олж уншсан. Ванчиндорж чиний Халх голоос авчирсан энэ сониныг ах нь архивтаа авлаа. Хожим номондоо оруулах минь.

-Дүү хүү нь энэ сониныг Түдэв эрхлэгчид өгех юм уу гээд авчихсан.

-Юуны нь Түдэв...

-1939 оны Халх голын дайнаас хэчнээн баатар төрөө юм бол?

-БНМАУ-ын баатар цол шагнуулагсад Ш.Гонгор,

Д.Гэлэгбаатар, Д.Дандар,

Ч.Дугаржав, Д.Дэмбэрэл,

Н.Жамбал, Ц.Олзвой, Д.Самдан, С.Төмөрбаатар, Д.Хаянхярваа, Б.Цог, Д.Чогдон, Ч.Шагдарсүрэн, Э.Шийлэг, М.Экэй. Тэдний дөрөв нь фронт дээр алтан амиа алдсан даа. Аа харин Улаан армийн дайчдаас ЗХУ-ын баатар цолоор 73 хүн шагнуулснаас С.И.Грицевец болон өөр хоёр дайчин хошой баатар... Ахмад зүтгэлтэн Халх голын дайчин эрхэм сэтгүүлч Чимэддорж ингэж л баатруудаа нэрлэсэн. Мэдээж ...Трошкины минь авсан гэрэл зургаас дарь үнэртэх шиг болдог бегөөд гагцхүү тулалдаанд биеэр орсон хүн л тийм зураг авна гэж ахмад сэтгүүлч хувьсгалт тэмцлийн ахмад дайчин Дамбадаржаагийн Чимэддорж хуучилсан.

 ХОЁР.ЭНХИЙН ТАЛБАРТ МӨР ЗЭРЭГЦСЭН ОРОС АНД

Москвагийн нисэх онгоцны "Шереметьево" буудалд Дундад Ази руу аялах ээлж хүлээнгээ,

-Эр хүний замын хүзүү урт нь аргагүй үнэн. Арван хэдэн жилийн емнө БНМАУ-д "Правда" сонины сурвалжлагчаар анх очиж, улмаар Хевсгөл рүү сурвалжлага маань эхэлсэн. Тэгэхэд Дархадын гурван сум Баянзүрх, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул өөд чи газарчилсан санагдана. "Үнэн" сонины тус аймаг дахь сурвалжлагчийн хувьд хаашаа л харна ян сарьдаг нэн бартаат замын өег ч андахгүй. Альхан хөмөгт хэн гээч айл нутагладгийг арван хуруу шигээ мэддэгийг нь үнэнхүү биширч явсан даа, чамайг. Аа харин энэ удаа эрхэм андыгаа Зөвлөлт гүрэнд айлчлан алсын аянд дерөөлөх гарааг би хошуучлах болж байна... Алексей Кривель ийнхүү хуучлах зуур элэнхий шар ширэн цүнхээ нээж "Путшествие обыкновенное нео быкновенное" нэртэй мундаг зузаан номын хавтасны доторхи нүүрт "Эрэн сурвалжлах аянд тань амжилт хүсье" хэмээн бичээд, 7-9 гэсэн хоёр тоо тусгайлан тэмдэглэж дурсгав. (Тэр хоёр тооны учир гэвэл "Энэ хуудсуудад өерийн чинь тухай миний бичсэн эссэ бий" гэснийг илтгэсэн юмсанж. Кривель гуай Монгол Улсад арван хэдэн жил ажиллахдаа "Правда" сонины хуудсаар уншигч олны дотно танил болсон нэн эрхэм анд нь, сонин, хэвлэлийн ажилтан бид ч тэр эрхэм нөхрийн "Правда" сонины бараг дугаар болгонд нийтлэгддэг нийтлэлээс хичээнгүйлэн суралцдаг байв даа. Түүний монгол андынхаа тухай бичсэн "Хув хөх тэнгэр", "Дун юуны тухай өгүүлэв", "Хянганд болсон явдал", "Монгол орон" бас бус ном эдүгээ ч айл гэрийнхний номын санд тавиастай л тааралддаг. Монголд ажиллах хугацаа өндөрлөн нутаг буцахад нь Ю.Цэдэнбал дарга зарлиг гаргаж, Алтан гадас одон зүүж өгсөн билээ. Эзнээ олсон одон энгэр дээр нь гялалзсаны төлөө хэн яангүй л баяр хөөр болсондог.

Алексей Метерфаннович Монгол Улсад ажиллах томилолтоо дуусган өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хэдий ч чөлөөт уран бүтээлч. Мөнхүү чөлөө цагаар монгол андууддаа үйлчилж яваа нь тэр л дээ.

-Нехер Ванчиндорж, чи их азтай хүн. Намынхаа төв хэвлэлд хориод жил ажиллахдаа монгол эх орныхоо өөд сөергөө аялж бүх л аймаг хоёр зуун гуч орчим сумыг хамарч, үй түмэн мэдээ материал бичсэн зүтгэл чармайлтыг тань нам засаг үнэлж төрийн дээд шагнал бишгүйдээ хүртсэнийг мэргэжил нэгтний хувьд анзаарсаар л явлаа. Энэ удаа Монголын дорнод тал, Чойбалсан хотод ажиллах редакцийн томилолт авсанд тань дахин баяр хүргэе. Ялангуяа Халх голын сав нутаг яндашгүй баялагтай төдийгүй аугаа их түүхийн өлгий юм шүү. Монгол, Зөвлөлт хоёр гүрний мөнх найрамдлын өлгий, давтан тодруулбаас Халх голын тулалдаан... Насны залууд ах нь Зөвлөлт улсын Алс Дорнод дахь улаан армид цэргийн алба хаангаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Хянганы нуруу Жээхээ хүртэл аялж явсан болохоор тэр үхээрийн хар дайны гамшиг хүн ардад ямар их хөнөөлтэйг зах зухаас нь гадарлана л даа. 1939 оны тэр дайныг газар авахуулалгүйгээр цурманд оруулж унтраахад нэрт жанжин Г.К.Жуков, Монгол Улсын маршал гарамгай баатар Х.Чойбалсан нар онцгой гавьяа байгуулсан тухай "Правда" сонинд нэг бус удаа нийтэлж байснаа ч санаж л байна, би.

Мянгаад ам километр талбай хамран нэг зуун хорин хэд хоног үргэлжилсэн тэр дайнд нисэх хүчин гэхэд л ямар их үүрэгтэй байсан тухай ганц хоёр баримтыг чамдаа тэмдэглүүлэх минь. Яагаад гэхээр сэтгүүлч хүнд баримт хэзээ ч хуучирдаггүй. Магадгүй Халх голын дайны 70, 80 жилийн ой тохиох мөчид ч хэрэг болж юун магад... Алексей Кривель ийнхүү доорхи баримтыг тэмдэглүүлжбилээ... Гайхал японууддайны гараанд хүчээр илт давуу. Баянцагааныг енгөрөн Монгол орны гүн рүү нэвтэрч, Чойбалсан хотыг бөмбөгдөн малчны суурь луу гал нээсэн юм билээ. Генерал Огису Ринногийн командалсан анги нэгтгэлүүд тийнхүү сүржигнэж байдал хүндрэх нь ч тодорхой болж, Монгол Улсаа аврахаар Халх гол тийш манай ерөнхий дээд командлал аль л шилдэг нисгэгчээ илгээсэн эгнээнд Сергей Рицевиц, Иван Лаксев, Борис Смирнов гээд л олон олон баатрууд хамрагдсан гэдэг. Би зөвхен агаарын тулалдааны тухай онцолж байгаа юм шүү. Яагаад гэвэл, Халх голын дайнд нисэх хүчин их үүрэг гүйцэтгэсэн юм билээ. Зарим өдөр фронт дээр хоёр талаас нэгэн зэрэг гурваас дөрвөн зуун онгоц хөөрч агаарын уудамд гал түймэр нүүгэлтэн тэр дунд дүүлэх шонхрууд салхинд хийссэн хамхуул адил эргэлдэж эхэлсэн байхгүй юу даа. Японууд 700 орчим онгоцоо сүйрүүлсэн юм билээ. Дайн дууссаны хойтон Улаанбаатарт тэмдэглэсэн ялалтын баярт Жуков жанжин, Маршал Чойбалсан тэргүүтэн оролцож, агаарын жагсаалд 500 онгоц нэгэн зэрэг хөөрсөн тухай нэгэн дайчин хуучилсан санагдана. Сэтгүүлч хүний үндсэн баялаг нь үнэн бодитой баримт байдаг учраас дээрх тоог тэмдэглүүлэх минь... Эрхэм Алексей Кривель ийнхүү өгүүлэнгээ Халх голд ернесөн дайныг тусгасан фото альбом, бас бус тэмдэглэлээ гардуулахыг ч мартаагүй.

Бид тээр жил Зөвлөлт гүрний алс дундад Ази тийш аялах зам зуур Тянь Шань уул, алдарт Иссыкул нуур, бас бус мөнх цаст оргил онгоцны далавчин дор кино зураг адил эрээлжлэн енгөрсөөр л байж билээ. Аяа, амьдрал юутай баян бас харвасан сум лугаа хурдан өнгөрөх юм даа.

  Гурав.Маршалын онц буудагч

 Домогт Халх голын сав дагуу дайсны эсрэг тулалдаанд ялалт байгуулсан баатарлаг эрсийн нэг хэсэг үндсэн ангидаа, нөгөөдүүл нь уугуул нутаг аав, ээж, хань ижил, үр хүүхэд тийш хүлгийн жолоо залаа юм биз. Тэдний нэг Намсрайн Сүрэн. Төрсөн нутаг Сэвжидбалбар хайрхан. Цэргийн албанд дайчлагдаж Тамсагийн зургадугаар дивиз арвантавдугаар морьт хороонд хуваарилагдаж ирээд удаагүй байтал япон барагийн дөрөв таван морьтон Монгол эх орны дархан хил рүү цөмрөн гал нээлээ л гэнэ.    Номонхан, Бүрдэн овооны орчимд эзэн хааныхаа шилмэл ангиуд их хэмжээний зэр зэвсгээ төвлөрүүллээ л гэнэ. Тэр бүү хэл Зевлөлт, Монголын цэрэг дайчдыг бүслэн тулалдахаар юу юугүй зэхэж эхлэлээ гэнэ. Ийм аймшигт мэдээ түгэж, 1939 оны Халх голын дайн эхпэх түрүүчээр дивиз, морьт хороод ч түргэн

жагсаалд жигдэрчээ. Морьт хороо Баянцагааныг
өнгөрөн Халх голын ширүүн урсгал гатлан
фронтын гүн рүү нэвтрэх зам зуур эгээ л мөндөр
лугаа зүйрлэм улин исгэрэх сум, бөмбөгний
тэсрэлтийг сөрөн чухамхүү сөөм газрын төлөө
урагш давшсан гэдэг. Дайснаас урьтан ашигтай
байрлалаа ч эзэлж амжсан. Байлдагч Сүрэн
туслах наводчик Нямдоржтойгоо Бор толгой
нэртэй нэгэн өндөрлөгийг түшиглэн пулемётоо
зоож, гал нээх явц дунд дайсны хүч эрс
давамгайлсны улмаас ангийн захирагчаас түр
ухрах команд өгснийг тэр их дэлбэрэлт дунд эс
анзааран сэрэмж алдсаны улмаас Сүрэн нэг л
мэдэхнээ бүслэлтэд орчихсон байж. Ар талаасаа
таслагдсан ч сөрөг довтолгооныг зогсоож
чадсан нь Сүрэнгийн гавьяа. "Бид хоёр өртөө,
нэг суурин дээрээс Японы хорь гаруй цэргийг
тонилгож (тасаг цэрэг) дөнгөлөө. Хүч тарамдсан
энэхэн мөчид бүслэлтээс гарч ангитайгаа
холбон барих минь ийнхүү алгуур ухрах зам зуур
бөөн аюул! Туслахын нь цээжинд нэг бус хэд
хэдэн сум тусч асгарсан цусыг Сүрэн тогтоож
эс чадав. Ер яалтай ч билээ. Сайн нөхрөөсөө
ингэж л хагацсан гэдэг. Сүрэн хээрийн эмнэлэгт
хүргэгдэж эмчилгээнд орсон хэдий ч зөвхөн
шархыг битүүлж хавдрыг намжаах төдий. Гэхдээ
амь аврагдсан нь бурхны аврал гэх үү дээ. Өвчин
алгуур илааршсан ч өрөөсөн гарнаасаа үүрд
хагацсан нь юутай гамшиг. Гэвч тэр амьдралын
урт замын турш хэзээ ч ялагдаагүй. Ямагт
ялсаар олон олон он жилийг илээсэн болой.

X       х              х

Завхан аймагт ажиллаж байхдаа Идэрийн голын эх Сэвжидбалбар хайрхныг баримжаалан солгой хэмээх Сүрэнтэй (түүнийг нутгийнхан нь ингэж алдаршуулсан) нэг бус удаа аялсан ч мань эр өргөө гэртээ эзгүй. Ингээд л бүтэл алдсан нь цөөнгүй. "Аа манай өрхийн тэргүүн үү. Аль хаврын шувтаргаар улсын бэлтгэлийн мал хүлээж аваад тууврын замд гарсан. Өдийд Буурын ч юм уу, аль эсвэл Бор бургасны бааз хавьцаа яваа биз. Бүхэл нэг суурь (мянга орчим) бог мал хариуцан тууврын замд хорин тав дахь жилийг үдэж яваа нэгэн дээ хөөрхий тэр өвөө..." Айл хөршийнхнөөс нь иймэрхүү хариу сонсоод буцах. Ахиад л очих. Мөн л эзгүй. Тууврын аянаас ирсэн хэдий ч ангийн мөр хөөгөөд жилийж одсон. Нэг удаагийн агналтаар наанадаад л тавь жаран тарвага. Арьс тосыг бэлтгэлд тушаах гээд мөнхүү бөөн ажил.

Нутгийнхан Сүрэн гуайг "Тэргүүн" хэмээхийн учир

Ердийн хөсгөөр аян жинд цэгцрэх буюу тууврын замд гарахдаа ч ямагт тэргүүн эгнээнд хошуучилна. Мань эр насны залуу Халх голын тулалдаанд оролцохдоо ч тэргүүн эгнээнд хошуучилсан түүхтэй. Тэр "Мухар гарт" тодотголоо ингэж "тэргүүн" хэмээн өөрчилсийм. Манай тэргүүн хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Энхийн хөдөлмөр дайны талбарт ялалт амжилт гаргасны төлөө Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяа гээд өч төчнөөн одон медаль шагнуулсан гээд л нутгийнхан Сүрэнг бишрэн шүтдэг юм билээ.

Сумын захиргааны дарга Лхамсүрэн нь нэгэнтээ,

-Та ирэх жилийн мал тууврын аян эхлэх хугацаа хүртэл Гүн өрмийн нэг худаг хариуцаж ойр хавийн долоон суурийн арван хэдэн мянган малыг усаар хангаж хэдэн сарыг элээвэл ямар вэ гэж хүссэнд,

-Ах нь за гэвэл ёогуй хүн шүү дээ. Дайнд амь үрэгдсэн сайн нөхөр Нямдоржийнхоо төлөө түүний хийж гүйцэтгэх байсныг би нөхөн амжуулахаар тангарагласан хүн л дээ. Дайны талбарт алтан амиа алдах тэрхэн мөчид нутгийн чулуугаа мэлмийд нь байрлуулж үлдээсэндээ, анд нөхрийнхөө.

-Юун чулуу вэ?

-Анх цэрэгт мордохдоо насан үүрдийн шүтээн энэ Сэвжидбалбархайрханы энгэрээс нандигнан авч гарсан чулуу л даа. Аяа Сэвжидбалбар уул минь...

Эр цэргийн албанд хөлгийн жолоо дөрөөлөн алсын аян дайнд мордох тэрхэн мөчид Намсрай овогтой Сүрэн төрөлх нутаг өнө үүрдийн шүтээн Сэвжидбалбар хайрхнаас өвөртөлж авсан чулууг үнэнхүү шүтэн биширч явснаа дурсан байж билээ. Тэр нутгийн ус ургамал ширхэг төдий элс шороо хүртэл хүмүүний ертөнцийн амьдрал ахуйн замыг авардаг юмсан уу. Халх голын дайчин хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн аугаа их эх оронч бөгөөд маршал Чойбалсангийн онц буудагч цусан гавьяаны одонт нөр их хөдөлмөрч Сүрэн агсныг Халх голын 75 жилийн өндөрлөгөөс ийнхүү хүндэтгэнэм. Төрийн сүлд өршөөх болтугай...

Сүрэн ахайтан хэдэн арван жилийн өмнө сэтгүүлч Ванчиндорж миний тэмдэглэлийн дэвтэрт Цэргийн хээрийн эмнэлэгт ухаан орохноо маршал Чойбалсан онц буудагч тэмдэг гардуулж, өөр нэг орос эмч шар эр "Чи эрүүл болно оо. Зөвхөн өрөөсөн гар чинь л. Гэхдээ гар ганцддаггүй юм. Зориг тэвчээр бүхнийг ялна хэмээн зоригжуулж билээ. Энэ үгийг би насан туршдаа дээдэлнэм" гэж тэмдэглүүлсэн нь тийнхүү сэтгүүлч миний дэвтэрт бичээстэйг эдүгээ 75 жилийн өндрөөс бишрэн суунам.

Аяа агь ганга, арц сороол тэргүүтний үнэр түгсэн тэнгэр өехийдэм Сэвжидбалбар хайрхан минь ээ! Халх голын эрэлхэг дайчин хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Сүрэн агсны сүлд мөнхүү хийморь нь билээ. Намсрайн Сүрэн Халх голд .....   хэрцгий дайсны эсрэг үзэлцэн арав хориор нь хиар цохин устгаж, тонилгож явахдаа ч, энхийн цагт хөдөлмөр, хүчин зүтгэл, нэр алдраа дуурсгаж явахдаа ч унаган нутгийн сүр сүлд Сэвжидбалбар хайрхныг бурханчлан шүтдэг байсан. Тийм ээ! Намрын намартаа навч цэцгэс, үр жимс нь боловсрон гандах түрүүчээр солонгын долоон өнгө ялгарам дуниартаад л. Алтанхан нөмрөгөө эгэлдэргэлээ юү гэлтэй үнэнхүү сүрлэг бөгөөд гуа үзэмжээр зон олныг бишрүүлдэгсэн Сэвжидбалбар хайрхан! Үүлэн бүслүүрт алтан нөмрөг юугаараа ч мөнхүү бишрүүлдэг.

 

 

                                Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 2014.7.24  №138

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 07 сарын 30 )
Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 5002823
Өнөөдөр зочилсон 944
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.