Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Cалбарын төсөв   АУДИТЫН ГЭРЧИЛГЭЭ - 2014
АУДИТЫН ГЭРЧИЛГЭЭ - 2014
2015 оны 06 сарын 09 | enkhtuvshin
   

/Аудитын гэрчилгээ PDF файлаар эхийг үзэх
Санхүүгийн аудитын тайлан PDF файлаар эхийг үзэх/

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.5-д заасны дагуу Батлан хамгаалахын сайдын төсвийн багцын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлт, төсвийн гүйцэтгэлийн тайлан болон холбогдох бусад тайлбар тодруулга бүхий санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийв.

Үүрэг хариуцлагын талаарх мэдээлэл

Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасны дагуу тайлант хугацааны санхүүгийн нэгтгэсэн тайланг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бэлтгэж, тайлагнах үүрэгтэй.

Санхүүгийн тайлангууд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн болон Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (УСНББОУС), түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмын дагуу үнэн зөв, бодитой илэрхийлэгдсэн эсэхэд санал дүгнэлт өгөх нь төрийн аудитын байгууллагын үүрэг юм.

Санал дүгнэлтийн үндэслэл

Бид аудитыг Аудитын олон улсын стандарт, түүнд нийцүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Санхүүгийн тайлангийн аудитын журмын дагуу гүйцэтгэсэн. Эдгээр стандарт, журмын шаардлага нь санхүүгийн тайлан материаллаг буруу илэрхийллээс ангид эсэх талаар үндэслэлтэй баталгаа олж авах зорилгоор аудитыг төлөвлөж, гүйцэтгэх явдал болно.

Аудитаар санхүүгийн тайлан дахь үлдэгдэл, ажил гүйлгээний дүн хэмжээ болон илчлэл тодруулга, тус байгууллагад мөрдөж байгаа нягтлай бодох бүртгэлийн бодлого, бүртгэл хөтлөлт, програм хангамж, дотоод хяналтын систем, тэдгээрийг дэмжих нотлох зүйлийг сорилын үндсэн дээр шалгаж, удирдлагын хийсэн томоохон тооцооллыг үнэлж цэгнэн, санхүүгийн тайлангийн ерөнхий толилуулгыг үнэлсэн.

Бидний хийсэн аудит санал дүгнэлт өгөх хангалттай үндэслэл болно гэдэгт итгэлтэй байна.

Зөрчилгүй санал дүгнэлт

Батлан хамгаалахын сайдын төсвийн багцын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн, шударга илэрхийлсэн байна.

 

УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР А.ЗАНГАД

/Аудитын гэрчилгээ PDF файлаар эхийг үзэх
Санхүүгийн аудитын тайлан PDF файлаар эхийг үзэх/

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2015 оны 06 сарын 09 )
Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5179101
Өнөөдөр зочилсон 2698
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.