Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ТУЛАЛДААНЫ ТАЛБАРТ ТУСЛАСАН АЧТАН
ТУЛАЛДААНЫ ТАЛБАРТ ТУСЛАСАН АЧТАН
2014 оны 08 сарын 12 | enkhtuvshin
   

1939 аны тавдугаар сарын дундуур юмсан. Mанай хороо Тамсаг булгаас Халх гол руу хөдөллөө.

Тэнд Монгол-Зөвлөлтийн дайчид Японы самуурай нартай дайтаж байсан цаг. Нэг өглөө эмнэлгийн албаныхан биднийг өмнөх манхан дээрээ гарахад байлдааны талбарт ширүүн тулалдаан явагдаж, энд тэндгүй бууны дуу тачигнан сум шунгинаж байлаа. Энэ тулалдаанд Балдандагва даргатай салааныхан анхныхаа атакт орж, ялалт байгуулсан боловч салааны дарга Балдандагва, байлдагч Данзанноров, Жамсран нарын хэдэн хүн шархдаж 15 дугаар хорооны эмнэлгийн ажилчин бид бууны суманд оногдсон хүний хөөсөрсөн хүрэн ягаан цусыг анх удаа үзэж, эм, боолтоо задлан эмчлэн туслаж эхэлсэн юм. Тэгээд шархтнуудаа машинд ачаад штаб өөдөө хөдөлсөн боловч ололгүй Халх гол руу очтол дайсантай халз тулгарч, зүгээ өөрчлөн Хайлаастайн голоор ус гаталж явж машинаа шаварт суулгаад шархтнаа дамнуургаар зөөж мунгинасаар ангитайгаа нийлж билээ.

Тэр өдрөөс эхлээд дайны талбарт хүнд, хөнгөн шархтантай  өдөр болгон тааралдаж эмчилж, үйлчлэн явсаар дайн дуусгасан даа гэх зэргээр ярьж байгаа энэ хүн бол Тамсагийн ... дугаар дивизийн 15 дугаар хорооны  Шаравдорж даргатай эмнэлгийн бaгa эмчээр ажиллаж явсан Бавуугийн Довдон гэгч билээ.

Галын щугаманд эм боолт бариад үхэл амьдралтай тулалдаж явсан ахлах дэслэгч Довдонд нүд хальтарч, зүрх шимшрэм явдал аль олон тохиолдсоныг тэр гэх вэ.

Долдугаар сарын эхээр эдний хороо Халх голын “Морин” гармаар гарч, толгойн хаалтанд дайсантай тулалдахад салааны дарга Түдэвдорж нарын 40 шахам хүн шархтсанд ахлах сувилагч Чойжилжав, Гаа-Очир, асрагч Лхамжав, Жадамбаа нартайгаа тэдэнд зогсоо зайгүй тусламж үзүүлж, ар тал тийш морин тэргээр хүргэхэд Японы жараад нисэх онгоц тасралтгүй бөмбөгдөн заналхийлж байжээ. Мөн сарын аравдын үеийн тулалдаанд дайснууд тэдний хориглосон хороог их буугаар өдөржин буудаж Довдон эмчийн дотно хань болж, олон зуун шархтныг зөөж эмнэлэгт хүргэсэн ногоон тэргээ үртэс болтлоо зад цохиулсныг үзээд нулимс унаган харамсаж, харийн дайсны эсрэг гал нээж байсан гэдэг.

Тэгээд ногоон тэрэгнийхээ оронд улаан тэрэгтэй болж, ажлаа үргэлжлүүлжээ. Довдон өөрөө ч улаан цусаа урсган тэмцэж явсан хүн. Долдугаар сарын нэг ширүүн тулалдаанд бөмбөгний суманд өртөн шархтаж галын шугамны гадна цөөн хоногоор эмчлүүлээд дахин хүний амины төлөө тулалдаандаа ханцуй шамлан оржээ.

Довдон гуай 25 жилийн өмнө болсон Халх голын дайнд тулалдаж явсанаар барахгүй эх орны дайны жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотод эмнэлгийн дунд сургуульд суралцаж байхдаа зөвлөлтийн улаан армийн шархатсан дайчдад тусламж үзүүлэх дадлагын ажлыг зөвлөлтийн мэргэжилтнүүдийн удирдлагаар хийлцэж байсан ажээ. Бас 1945 оны чөлөөлөх  дайнд оролцож, Халх голын байлдаанд raрамгай гавьяа байгуулсны төлөө  «Энгэрээ мялаасан» байлдааны гавьяаны улаан тугийн одонгийнхоо хажууд «Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийг зэрэгцүүлэн зүүсэн гэнэ. Тулалдааны талбарт тусламж үзүүлэн явсан цэргийн эмч Довдон гуай энхийн үйлст бүтээлээ нэмэрлэн зүтгэсээр одоо Өндөрхаан хотын эмийн сангийн эрхлэгчээр үр  бүтээлтэй ажиллан эрүүлийг хамгаалах байгууллагын 35 жилийн ойгоор энгэр дээрээ төрийн дээд шагнал «Хөдөлмөрийн гавьяаны» одонг нэмж хадсан билээ.

Өвгөн эмч Довдон өвчтөн олонд 30 шахам жил үйлчлэхдээ сүүлийн хориод жилд нь дайсны бууны суманд өртсөн хунтэй тааралдаагүйгээс энэ тухай мартах дөхжээ.

Тэгээд ч дайны буун дуу дахин дуугарч, дайсны хорт суманд шархатсан хөөрхийлөлтэй хүн даян дэлхийд гарч, эмч биднээр хөвөн, боолт бүү задлуу-лаасай гэж цаг ямагт бодож явдаг гэнэ.

Ю. САНЖААГОНЧИГ

 

                        1964 он

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 08 сарын 12 )
Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186268
Өнөөдөр зочилсон 818
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.