Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
И-мэйлийн жагсаалт
И-мэйл
 
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ГОНГОР БААТРЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС
ГОНГОР БААТРЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС
2014 оны 08 сарын 12 | enkhtuvshin
   

1987 оны 6 дугаар сарын  8. Хагас сайн өдөр

Энэ өглөө босоод цайгаа уугаад ажил төрөлдөө явлаа. Манай өндөр настны контороос дарга Хандсүрэн ярьж байна. Төлөвлөгөөний комиссын шийдвэрээр авах болсон тэрэг бүтэхгүй байна. Иймд та бүтээх талаар Төлөвлөгөөний комиссын Ёндонжамц даргатай (тэр тэрэгний жолоочоор ажиллах Баттөмөр гэгчийг явуулав) энэ жолоочийг аваад та сайн ярилцаж, тэргийг яаралтай авах шаардлагатай байгааг ярьж өгөхийг хүсэв. Ингээд би 10 цагт очиж Баттөмөртэй хамт Ёндонжамцтай уулзаад энэ нэгдэх өдөр болох 10-ны өглөө жолоочийг над дээр ирүүлэх хэрэгтэй. Би тогтоол өөрчлөөд, одоо байгаа тэрэгнээс олгох уу? Эсвэл үүний урьд гарсан тогтоол ёсоор авах тэрэг байвал түүнийг өгүүлэх талаар шийдвэрлэе гэв.

Чингээд хойт хашаанд очоод дараа нь район дээр очиж тэтгэврийн мөнгө авах гэтэл нэгдэх өдөр олгоно гэв. Мөнгө тавьж олгодог хүүхэнд \"Сүхбаатарын одон\" цолны шагналуудыг олгох шинээр хэвлүүлсэн дэвтэрт наах хоёр хувь зураг өгөв.

Дараа нь анчин Алтангэрэл гуайтай уулзахаар очив. Тэрбээр

-Би таны даалгаврыг биелүүлсэн гэв. Учир нь, би энэ хавар дөрвөн сарын сүүлчээр Төгөлийн уудам ам, Эрээний отгоос маш том баавгай нэгийг агнаж, усан дотор өвчиж арайхийж толгой, арьсыг бүтэн хөл хумсыг авч ирсэн гэлээ. Арьсыг муутгахгүй байлгахын тулд ах Батаагийн гадна орхиод ирлээ. Бололцоо гарган татаж авч үйлдвэрт юм уу, муутгахгүй аргалах хүнд өгч үзэсгэлэнд тавихаар бэлтгэж бэлэн болговол сайн байна гэв.

Энэ талаар би зөвлөлд мэдэгдэх талаар бодмоор санагдав. Задгай сайхан өвчсөн гэнэ. Одоо муутгахгүй байлгах арга хэмжээ авах нь чухал байна гэж байлаа. Энэ намар баавгайн толгой авахдаа шилдэг хандгай бугын хэрэгцээг биелүүлэхээр хамтран явахад болох юм гэж ярилцав.

Цэвэлмаа (эхнэр нь) үдээс хойш орой болтол Бадам, Бирваа нартай хойт хашаандаа очиж нөгөө авсан жижиг гэрийн бүрээсийг оёх, сэлбэхээр явсан байлаа. Орой болтол ажилласан байв. Маргаашийн бүтэн сайн өдөр Гүндсамбуу бид нар бүгдээрээ очиж ажиллахаар ярилцав.

Ц.Дамдинсүрэнд энэ өдөр тэтгэврийн мөнгө олдсонгүй. Нэг дэх өдөр өгөх болсныг мэдэгдэв.

Намайг очоод байхад хүү Энхээ нь Бугантын цэргийн ангийн ойролцоо ой модонд ажиллаж байгаа гэнэ. Даргатайгаа хамт хоёроос гурав хоногийн чөлөөгөөр ирсэн аж. Тэнд битүү ойд очиж явж болохгүй байна. Баавгай сүрэг сүргээр тохиолдоод аюул учруулах гээд хэцүү байна. Барьж идчих гээд байх юм гэв.

Байгаль нь үнэхээр сайхан аж. Дамдинсүрэн надад их туслахыг боддог сайн хүн байгаа юм. Нэг сургуульд багадаа хамт байсан. Ёстой дотны найз нөхөр билээ. Би ч сайн байдаг юм даа.

 

1974 оны 11 дүгээр сарын 14

Өглөө эрт босов. Цайгаа чанаж  чадсангүй.  7  цаг хагаст гарч, 8 цагт болох нийслэл хотын анчдын нийгэмлэгийн 3 дугаар бага хуралд суухаар явсан. Намайг хурал удирдахыг улсын анчдын нийгэмлэгийн төв зөвлөлөөс даалгасан байлаа.

Төв зөвлөлөөс нөхөр Балжинням ирэв. Бид хоёрыг хурлын тэргүүлэгчдийн байранд суулгав. Ингээд хуралд хэлэлцэх асуудлыг хэлээд хурлыг Хотын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, Хотын аймгийн нийгэмлэгийн зввлөлийн дарга Дугарсүрэнгээс нээж дараа нь илтгэл тавилаа. Итгэл товч байлаа. Ингээд дараа нь Шалган байцаах комиссын илтгэлийг бэлтгэл хурандаа Сэрээнэн тавих ёстой байтал энэ өглөө гадаадад ажлаар явсан учраас оронд нь гар үйлдвэрийн дарга, дэд хурандаа Xуушaан зохих илтгэлийг тун товч тавилаа.

Дараа нь нэлээд олон хүн санал шүүмжлэл тавьж хэлэлцүүлэв. Үнэтэй сайхан санаанууд гар байлаа.

Сандуйжав, Дашням, Дандар баатар, Магсарчүлтэм, Төв хорооны Жамсран, анчин Ренчин, Чулуунбат нарын зэрэг хүмүүс, анчид нэлээд үнэтэй сайхан шүүмжлэл, саналуудыг гаргалаа.

Дашням дарга чонотой тэмцэх талаар яриад саяын баярын өдрүүдэд таван  машинтай хүмүүс таван чоно агнасан. 22 тооны чоно харсан гэв. Нохой нь анд үнэхээр сайн аж. Тэнд нь анчин Лхамдондогоос хоёр нохойтой Жаргууштайн хавьд сүрэг гахайнаас дөрвөн бүдүүн гахай агнаж бусад жижгүүдийг орхиж үлдээсэн гэнэ.

Өдрийн 10 минутын завсарлагаар тэргүүлэгчид хариуцлагатай хүмүүсийн тусгай тасалгаанд жимсний ус, алим, чихэр тавьсан байлаа.

Дараа нь Улаанбаатарын Социалист хөдөлмөрийн ан агнуурын бригад бага хурлын төлөөлөгчдөд зориулж ангийн махан туйлбин, гахайн махан хүйтэн зууш, ногоон сонгино мөн хангайн самрын боргоцой зэргийг хүн бүрд хүрэлцэхээр тавьсан байсан нь сонин зүйл байв. Тус хуралд Гонгор би дэлгэрэнгүй үг хэлэв. Хурлын тогтоол уншаад, дараа нь нийслэл хотын анчдын нийгэмлэгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүдэд долоон хүнийг, шалган байцаах комиссын гишүүдэд 3 хүнийг тус тус сонгов.

Даргад Дугарсүрэн, нарийн бичгийн даргад Адъяа, бусад нөхдөд Байшинжав гэх зэрэг хүмүүс болов. \'Шалган байцаах комиссын даргаар Дашням, Мэдээ сонины Дугар, Хайнзан нарыг сонгов.

Анчдын нийгэмлэгийн хоёрдугаар их хуралд очих төлөөлөгчид 20 хүнийг сонгов. Гонгор би давхардсан учраас, миний оронд Улсын баатар Дандарыг оруулав.

Ингээд хурал 9 цагт эхэлж, 1 цагт дуусав. Хурлын ажиллагаа дууссаны дараа урт цагааны зүүн үзүүрийн хотын худалдаа, үйлчилгээний гуанз ресторанд үнэхээр сайхан хоол идүүлэв.

Бандихүүгийн эхнэр Бадмаа тэндэхийн дарга эрхлэгчээр очсон байлаа. Ажил нь сайн гэнэ. Үзлэг шалгалтаар сайн гарсан гэнэ. Шагнал авсан гэнэ.

Сайндаваа маргааш нэг найзынхаа тэргээр 66 хэмээх машинаар Налайх, Баянзүрх сум нэгдлийн хавиар байгаа олон жил уулзаагүй эгчтэйгээ уулзахаар явж сураглах гэнэ. Чөлөөтэй байхдаа яваад ирэхээр ярилцсан гэнэ.

О.Санжаагончиг

2001 он

 

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 08 сарын 12 )
Үйл явдалын хуанли
MAY 2019
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  
Статистик
Нийт зочид 4811314
Өнөөдөр зочилсон 3072
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.