Дэд цэс
Үйл явдалын хуанли
JANUARY 2019
SUN M T W TH F S
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   ЖАМЪЯНГИЙН ЛХАГВАСҮРЭН
ЖАМЪЯНГИЙН ЛХАГВАСҮРЭН
2014 оны 08 сарын 04 | enkhtuvshin
   

Жамъянгийн Лхагвасүрэн (1912-1982)

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цэрэг, төрийн томоохон зүтгэлтэн, Монголын ардын армийн хурандаа генерал (1961), БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд (1959-1969), ХХ зууны Монголын цэргийн гарамгай зүтгэлтэн (1999) түүнийг Монголын ард түмэн Залуу жанжин хэмээн алдаршуулан түүхэнд мөнхөлжээ. Тэрээр Халх голын дайнд Монголын армийг командалж байлдааны ангиудыг сайн зохион байгуулж, ялангуяа цэргүүдийн дотор ухуулга явуулж, хүн нэг бүрчлэн эх орноо хайрлан хамгаалах ухамсрыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Генерал Ж.Лхагвасүрэн Булган аймгийн Сайхан суманд эхээс ихэр төржээ. Ихэр төрсөн ах Зундуй нь Халх голын дайнд салаан дарга явжээ. Ж.Лхагвасүрэн Орост Фрунзийн академи, Жанжин штабын академийг төгссөн байна. Халхын голын байлдаан болон 1945 оны Чөлөөлөх дайнд арми командалж цэрэг дайчдын дунд авьяаслаг жанжин болохоо харуулсан юм. Тэрбээр 25 настайдаа генерал болсон бөгөөд дайчин шуурхай гялалзсан дарга явсан гэдэг. Түүнд Монгол улсын баатар цолыг өөд болсны нь дараа нэхэн олгожээ.

Дайны дараа монголын ардын армийг удирдаж эх орны бүтээн байгуулалтад асар их зүйлийг гүйцэтгэжээ. Мөн дараа нь монголын биеийн тамир спортыг хөгжүүлэхэд өөрийн хөдөлмөрийг зориулж спортын ордон зэрэг олон барилга байгууламжийг бариулсан юм. Өнөөдөр хүү Л.Лхагва нисэхийн мэргэжлээр, охин Л.Лхагвадулам opoc хэлний багшийн мэргэжлээр, охин Л.Лхагважав нь худалдааны салбарт ажиллаж байгаад чөлөөнд гарчээ. Манай улс залуу жанжныхаа гавьяаг үнэлж, нийслэлдээ хөшөөг нь босгосон юм.

 

Эх орныхоо тусгаар тогтнол, ард олныхоо амгалан тайван амьдралын төлөө үнэнчээр зүтгэж, мөнхүү энх цагийн бүтээн байгуулалтанд гар бие оролцсон Ж.Лхагвасүрэн жанжны амьдрал, ажил үйлсийн талаарх баримтат киног дараах хаягаар орж сонирхоно уу.

 

https://www.youtube.com/edit?o=U&video_id=xFoL6PdPjP4

Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 08 сарын 05 )
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Статистик
Нийт зочид 4335199
Өнөөдөр зочилсон 1509
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.